АШУҮИС-ийн лицейд 280 хүүхэд шинээр элсчээ

img

 

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, нийт сурагчид болон багш сурган хүмүүжүүлэгчдэд ажил хөдөлмөр, сурлагын  өндөр амжилт үзүүлэхийг  хүсч баяр хүргэлээ.

 

Тус сургууль нь 2100 гаруй сурагчидтай, АШУҮИС-ийн лицей сургууль бөгөөд  жил бүр тус сургуулийг төгссөн  төгсөгчдийн 90 гаруй хувь нь АШУҮИС-д элсэн ордог байна.  

 

2016-2017 оны  хичээлийн жилд  280 гаруй  хүүхэд шинээр  элсэн орж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ