Зөвлөх чадваргүй зөвлөхүүдийн цалинг хасъя

img

 

Сангийн яамнаас гаргасан энэ оны долоон сарын гүйцэтгэлээр төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрчээ. Хагас жилийн гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөгт хүрсэн төсвийн алдагдал ганцхан сарын дотор 900 тэрбум  төгрөг болж өсчээ. Гэрлийн хурдаар өсч буй төсвийн алдагдлыг багасгахын тулд шинэ Засгийн газар төсвийн зардлыг бууруулах зарим арга хэмжээг авч явуулж байгаагийн нэг нь төрийн зарим албан хаагчдын цалинг бууруулах шийдвэр юм байна. Үүнтэй холбогдуулан авах бас нэг арга хэмжээ бол яамдын зөвлөхүүдийн цалинг хасаж, орон тоог цөөлөх явдал.

 

Дэлхийн Банкны тайлангаас харахад Сангийн яаманд лавтай 40 гаруй зөвлөх “ажилладаг” болох нь ойлгогдоно. Зөвлөхийн тоо нь мэрэгжилтнээсээ илүү газар хэлтэс ч бий. Энэ бол төрийн яамны дампуурал, үйл ажиллагааны гажуудлын нэг тод илрэл. Эрхэм зөвлөхүүдийн цалинг үндсэн гол ажлаа хийдэг, Төрийн албаны тухай хуулиар зарим нэг эрхээ хязгаарлуулсан, ажилдаа алдаа гаргавал хариуцлага тооцуулах үүрэгтэй төрийн албан хаагчдын цалинтай харьцуулбал 4-5 дахин их аж. Гэвч тэд авч буй өндөр цалингийнхаа хэмжээнд ажиллаж байгаа нь үнэхээр эргэлзээтэй. Тэд сайн зөвлөж байсан бол төсвийн байдал ингэтлээ хүндрэхгүй байсан биз. Энэ зөвлөхүүдээс улс орны төсвийг ийм их алдагдалтай болж байхад хаана юу зөвлөж явсан бэ гэдгийг асуумаар байна. Тэдэнд хариуцлага тооцдог ямар механизм байдаг юм бол.

 

Хамгийн сонирхолтой нь дээрх зөвлөхүүдийг Дэлхийн Банк болон бусад зээлийн хөрөнгөөр цалинжуулдаг аж. Улсын төсөв, зээлийн хөрөнгийг оновчтой зарцуулахын тулд сангийн бодлого барьдаг мэргэжлийн байгууллага Сангийн яам ажиллаж буй билээ. Гэвч эдгээрийг бусдаас хамгийн үр ашигтай зарцуулах ёстой энэ яам зээлийн хөрөнгөөр олон тооны зөвлөх цалинжуулдаг энэхүү хэт үрэлгэн байдлыг хэн ч шүүн хэлэлцэхгүй байсаар иржээ.

 

Зөвлөхүүдэд дор хавсралтад дурдсан өндөр цалин өгөхийг өнөөгийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрөө Сангийн сайд байх цөөхөн сарын хугацаандаа баталжээ. Тэрбээр Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 196 тоот тушаалаар “Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх”  журам баталж, түүний 6 дугаар хавсралтаар төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын ажлын хөлсний жишиг тогтоосон байна. Зээлийн хөрөнгөөр цалинждаг “зөвлөх” гээд байгаа нөхөд юу бодож суудаг юм бол? Юу хийдэг, ямар үр дүнтэй ажилладаг нь үл мэдэгдэх зөвлөхүүдийн цалингийн зардлыг бид, бидний үр хүүхэд ирээдүйд төлөх юм шүү дээ. Нөгөөтэйгүүр төрийн албан хаагчдын цалингийн сүлжээг Засгийн газар тогтоодог ба Сангийн сайд ийнхүү дур мэдэн цалин хөлсний жишиг тогтоосон нь хуульд хэр нийцсэн үйлдэл юм бол.

 

1990-ээд оноос хойш Монгол Улсад Дэлхийн банк болон бусад донор орнуудаас авсан зээлийн хөрөнгөөр санхүүждэг олон тооны төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Хамгийн олон төсөл хэрэгждэг БОЯ, БСШУЯ, НХЯ, ЭМЯ зэрэг яамдад дээрх хэмжээний зөвлөхүүд байдаг гэж тооцох юм бол төрийн байгууллагууд зөвлөхөөр дүүрч, үр ашиггүй зардал хэрээс хэтэрсэн нь тодорхой. Үр дүнгүй, өндөр цалинтай зөвлөх ажиллуулж байснаас тогтвор суурьшилтай, туршлагатай, мэргэшсэн төрийн албан хаагчдаа дэмжих нь чухал байна.

 

Өнөөдөр 100 ажилтантай сургуулийн санхүүгийн ажилтан 600.0 төгрөгийн цалинтай байхад төсөл нэрийн дор дунджаар 5-10 хүнтэй багийн санхүүгийн ажилтан 3 сая төгрөгийн цалин авч байгаа нь шударга ёс уу? Эдийн засаг хямарч, төсөв хүндэрсэн энэ үед энэ зөвлөхүүдийн цалинг хасах, орон тоог цөөлөх, ерөөс зээлийн хөрөнгөөр үр ашиг нь тодорхойгүй төсөл хэрэгжүүлж буй асуудлыг зогсоох нь зүйтэй бөгөөд ирэх өдрүүдэд Засгийн газар  үүнийг хэрхэн шийдвэрлэхийг харцгаая.

 

 

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнуудын АЖЛЫН ХӨЛСНИЙ жишиг

 

  Албан тушаал

Сарын үндсэн ажлын хөлсний хэмжээ
(төгрөгөөр)

Төслийн зохицуулагч

4,000,000

Төслийн менежер/Дэд зохицуулагч

3,500,000

Санхүүгийн ажилтан

3,000,000

Худалдан авах ажиллагааны ажилтан

3,000,000

Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан

3,000,000

Нарийн мэргэжлийн ажилтан

4,000,000

Орчуулагч

2,200,000

Бусад

1,500,000

Жолооч

1,200,000

 

А.Дөлгөөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

z:
нахрхан хотхоны гомо мөнхжаргад гэдэг хүн монголын интернэтэд од болж дууслаа яацан хүн б энэ янз нь банди нар шохоорходог юм уу даа өөрөө эр хүн байж сүүлийн гурван жил нэтэд комментоор бичүүлж байна
2016-09-04
монгол:
МАН-ын мангаруудаа? тэр хулгайч ДЭД САЙДуудаа цомхтогооч. Ард түмнийхээ халаасыг суйлахаа зогсоо.
2016-09-03
МАН-ыхан ЗҮТГЭНЭ:
Сонгосон сонголт маань энэ . МАН зүтгэж байгаа л байдал шүү дээ.Гэхдээ80 ТЭРБУМЫН АЯН,МОРИНЫ УЯАЧДЫГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ АЯН,СОЦДЕК үзлээ МИЕЭ-ЭНХБОЛДИЗМ үзлээр солих аян,газрын болон албан тушаалын наймаа,САЙН хөтөлбарүүдийг зогсоож, муутгаад дараачийн сонгуулийн өмнө сэргээх бодлого зэргүүдийг чадлаараа л хийж байгаа шүү дээ.
2016-09-03
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна.
2016-09-03
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна.
2016-09-03
МАН-ГАРУУДАД ЗӨВЛӨЕ:
ТА НАР ТАТВАР НЭМНЭ ЭНЭ ТЭР ГЭЖ ХЭДЭН ЯДАРСАН ИРГЭДЭЭ ШУЛАХААР ШҮЛСЭЭ ҮСЭРГЭЖ БАЙХЫН ОРОНД ТЭР ЖАСТИН КАПЛАГИЙН МОНГОЛЫН ТӨРӨӨС ИДСЭН 35 ТЭРБУМ ТӨГРӨГ, Х.БАТТУЛГЫН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН НЭРИЙН ДОР ЭХ ОРНООСОО ХУЛГАЙ ХИЙСЭН 1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ОЛЖ ИРЭЭ. ДЭЭР НЬ НЭМЖ ХЭЛЭХЭД ТЭР ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ ХҮНИЙ БӨГС УХАХААС ӨӨР ИД ШИДГҮЙ ДЭД САЙДУУДЫНХАА ОРОН ТООГ ЦОМХОТГОЖ УЛСЫН ТӨСӨВТ ДАРАМТ УЧРУУЛААД БАЙГАА 60 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭМНЭ. ЗА ТЭГЭЭД ТЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ӨРӨӨГӨӨ СОЛЬДОГ, УИХ-ЫН ДАРГЫН ТУСЛАХ ШҮҮ, БҮР ТУСЛАХ НЬ ЛАНД 200 УНАДАГ ТАНСАГЛАЛАА Л ЗОГСООЧИХ. ХОЁР НҮҮР ГАРГАЖ ХЭДЭН ЯДАРСАН ИРГЭДРҮҮГЭЭ ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛЖ БАЙХААР ЭДГЭЭР АРГУУДЫГ АШИГЛАЖ ЗАРДАЛ АА НӨХ МАН-ГАРУУДАА
2016-09-02
Monhuu:
Ard tumniihee harmaag buu uhaa.ter baga mungu baidag umaa AVILGACHDIINHAA harmaag uhaa.TEND ZUUDLEECH UGUI IH MUNGU BAIGAA....
2016-09-02
Zochin:
Davhar iim teneg zuil hiiihiin bolioocheee.....
2016-09-02
zocin:
zobloh nertei amidraldaa azil hiij yzeegyi,hynd zobloh byy hel ooriigoo abz jbz syraagyi nusni goojson hyyhdyyd iig eronhii said iin zoblohoos ogsyyleed ariin haalgaar azild ordog tomczuudiin hyyhdyydl baigaa,yadaz salbaraa meddeg nas 45hyrsen mergziltenyyd azilawal oor,ted calin abaad abgai ergyylhees oor umgyi ,bygdiigni hal,yamarcz asziggyi hoolnii sawuud
2016-09-02
Зочин:
Хэрэгтэй хэрэггуй давхардсан ечнеен олон гадны теслеер яадгын...гадныхан тусалж бга нэрийдлээр еерсдийгее санхуужуулж менге олдог. Бид тэрийг нь телдег шдээ.
2016-09-02
Зочин:
Денгеж сургууль тегсеж ирсэн, халтар хултар хэлтэй, юугаа ч мэдэхгуй зевлех нэртэй хvvхдvvд дvvрэн бна цаана чинь. Зевхен тэмцээн наадам болохоор vзэгддэг зевлех ч бна. Тэд юугаа зевледег юм бол доо
2016-09-02
Зочин:
Денгеж сургууль тегсеж ирсэн, халтар хултар хэлтэй, юугаа ч мэдэхгуй зевлех нэртэй хvvхдvvд дvvрэн бна цаана чинь. Зевхен тэмцээн наадам болохоор vзэгддэг зевлех ч бна. Тэд юугаа зевледег юм бол доо
2016-09-02
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-09-02
zochin:
Gadaadiin tusul dagaj shimegchilj amidardag mongoluud ulam olshirch bna.tsaling ni ardyyd zeeleer tuldug.ted bol har amia bodson jijig hyvalznuud.
2016-09-02
Зочин:
МАШ зӨв.
2016-09-02
zochin:
Consultant ajilluulahgyi gej manai ZG shiidlee ch gesen olon ulsiin baiguullaguud tosloo heregjyylehiin tuld ajiltan holsolj avsaar l baih bolno. Delhiin bykhii l uls oron, olon ulsiin baiguullaguud gereet ajiltan buyu zovlohiig gereegeer avch ajilluuldag. Bid olon ulsiin baiguullagiin ajlaa yaj, heneer hiilgehiig my zaah gej tenegteh hereggyi! Yumnii utgiig oilgoj, olon ulsiin jishishiig yzej bain iim yum bichih heregtei.
2016-09-02
Зочин:
Хэрэв олон улсын төслийн ажилтан төслийн нэгж байхгүй бол олон улсын ямар ч байгуллага Монголд төсөл хэрэгжүүлэхгүй. Тэгээд ч төслийн ажилтнууд үнэндээ бүх ажлыг 2 хэл дээр дор хаяж хийдэг харин ч олон улсын зөвлөхөөс даруй 8-10 дахин хямд үнээр ажилладаг хүмүүс шүү дээ Нэг хүний толгой дээр зүгээр нэг зөвлөх ажил биш орчуулагч сургагч зөвлөх нарийн бичиг гээд бүхий л ажил овоордог Бусад улс оронтой харьцуулахад Монголд дотоодын зөвлөхийн цалин хамгийн бага Африк Кени улс тухайлбал-аас ч бага байдаг
2016-09-02
zochin:
36 sariin tetgemjiig heveer uldeegeech. Nasaaraa huleej bna sh dee
2016-09-02
Бат:
ер нь аль нэг байгуулагад ажилтан болж орох гэдэг хэцүү олон саяын хахууль хэрэгтэй тийм ч болхоор хэрэггүй орон тоо их буй болж үүнийг мэдэх албан тушаалтны бизнес боллоо
2016-09-02
Иргэн:
Бодууштай
2016-09-02
Баадай:
Цалинг биш орон тоог нь хасахыг уриалж байна. Зөвлөхгүй ажилладаг мэргэжэлтэн дарга нарыг төрийн ажилд тавих хэрэгтэй. Гадаад дотоодын байгууллагуудад ямар их зөвлөх байнаа
2016-09-02
Өвгөн:
Яамны сайд, дэд сайд, ТНБД газар хэлтсийн дарга гэж Намын нэрээр тавигдсан юугаа ч мэдэхгүй амьтан байдаг болоод л зөвлөх нэртэй ХОВЛОГЧ , буюу хов зөөгчөөр намынхнаа шагнах бодлого. Зөвлөхгүйгээр ажлаа хийж чадахгүй удирдлагаа халах хэрэгтэй
2016-09-02
Зочин:
МАШ зӨв.
Зочин:
зӨВЛӨХГҮЙГЭЭР АЖИЛЛАЖ ЧАДДАГ ӨНДӨР БОЛОВСРОЛ МЭДЛЭГТЭЙ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАНЫГ ТОМИЛДОГ БАЙВАЛ ЯМАР ВЭ. мЭДЛЭГГҮЙ ЮМНУУД ТОМИЛЧИХООР ИЙМ БАЙДАЛ ҮҮСДЭГ БАЙХАА
2016-09-02
xaxa:
санхүүгийн ажилтан гэж ямар нягтлан юмуу
2016-09-02
Зочин:
Идэвхтэн гэж нэг нөхөр байдаг даа. Яагаав, нөгөө ...... Тэр чинь хөдөө аж ахуйн сайдад зөвлөнө гэнэ дээ. МАН заримдаа мөн ч том алдах юм аа.
2016-09-02
Зочин:
Зөвлөх зөвлөж чадаагүйн нотолгоо алга бна. Зөвлөснийг нь ойлгохгүй чиний өрөөсөн дугуйнуудаас болж бгаа ч юм бил үү? Зөвлөхөд ажлыг нь ажилтнууд нь бэлдэж өгөхдөө гарах үр дүнг нь тодорхой заадаг, тэрийгээ хэмжих хэмжүүрээ хүртэл тохирдог. Тэгээд тэрийгээ авч хэрэгжүүлж чадахгүй бгаа бол хэний буруу байх вэ бодоорой
2016-09-02
Зочин:
хасаач хасаач
2016-09-02