Цалинг хасахгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийв. Тэрбээр:
-Манай эдийн засаг бидний тооцоолж байснаас 4 дахин доогуур байна. Энэ нөхцөл байдалдаа тохирсон төсвийн тодотголыг хийхээс гарцгүй. Засгийн газар эдийн засгийн бололцоондоо тааруулж энэ оны төсөвт тодотгол хийн оруулж иржээ.
Төсвийн тодотголоор цалинг хасахааргүйгээр шийдвэрлэсэн. Татварыг нэмэх нь эмзэг асуудал. Энэ талаар ажлын хэсэг дээр дахин нягталж үзнэ. Өөрөөр хэлбэл ОАТ, 150 ам.метрээс дээш талбайтай орон сууц, цалинтай холбоотой татварыг мөн дахин нягтална. Орлого багатай иргэдийн амьдралд нөлөөлөхүйц татварыг нэмэх асуудал яригдаагүй. Хүүхдийн мөнгийг бүгдийг нь хасаагүй. Зорилтот бүлэг рүү чиглэсэн 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгоно.Урсгал зардлыг дахин нягталж үзнэ хэмээн мэдээлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ