Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын ажилчид жил бүрийн сайн дурын ажлынхаа хүрээнд энэ жил Туул голын эрэг орчмын газрын хогийг цэвэрлэн, нэг өдрийн дотор 2 тонн гаруй хог тушаасан байна.
АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн “Бид энэхүү сайн дурын ажлынхаа хүрээнд цэвэр цэмцгэр амьдрах орчныг бий болгоход өөрсдийн хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Мөн энэхүү үйлсэд бусад аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгдэхийг уриалж байна” гэв.
Уншиж байна |