Нумын ордныхон өөртөө дүгнэлт хий

Хонь (3/21-4/19)
Багаар хамтран ажил хийх гэж байгаа бол өглөө эрт эхлэх нь илүү үр дүнтэй байх болно. Бага зэрэг тайван бус байдал таны сэтгэл санаанд сөргөөр нөлөөлнө. Өөрийгөө хүчлэхгүй байхыг хичээ. Өнөөдөр ажлын бүтээмж өндөр байх бөгөөд тав тухтай, нам гүм орчинд хийвэл үр дүнтэй байна. Хоол боловсруулах эрхтэн асуудалтай байна. Хэт их идэхээс сэргийл. Халуун ваннд хэвтэж, эрт амарснаар алдсан эрч хүчээ сэлбэнэ.
Үхэр (4/20-5/20)
Өнөөдөр таны амьдралд элбэг хангалуун байдал ирнэ. Өдрийн тэмдэглэлдээ бичсэн бүх уулзалтуудаа цэгцэл. Энэ ордны зохиолчид төдийгүй оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ямар нэг санаа олохын тулд бясалгах хэрэгтэй. Энэ нь танд эерэг, сайнаар нөлөөлөх болно. Зөнтэй зүүд зүүдэлнэ. Тайлал нь та өөрийгөө эмчлэх арга юм. Мэдрэлийн эмчид хандах хэрэгтэй.
Хамтатгах (5/21-6/21)
Зорилготой өдөр. Зөвлөгөө болон тусламж хэрэгтэй хүмүүс таны энэрэнгүй байдалд тань татагдах болно. Хэдийгээр зүгээр суух нь танд хэцүү байдаггүй ч өнөөдөр та хөдлөх ёстой юм шиг байж суухын аргагүй болно. Зарим талаар бүтээлч байхыг шаардах хэд хэдэн асуудалд орж магадгүй гэхдээ энэ асуудлыг та шийдэж чадна. Хэрвээ та өөрийн саналаа дэмжүүлж, хүмүүсээр ойлгуулахыг хичээж байгаа бол ямар ч л байсан эрэмбэ дараатай, бодитой байх хэрэгтэй. Та нарын зарим нэг нь зээлээ найдвартай байлгахын тулд асуудалд орж болзошгүй. Тиймээс зөв замаар явж чадвал та өөрийн зорилгодоо хүрэх болно. Өөрийн зөн совингоороо дахин нэг удаа бусдаар туслуулж замаа заалгуул.
Мэлхий (6/22-7/22)
Хэрвээ та зугаалахаар явах гэж байгаа бол сайхан санаагаа бичиж тэмдэглэх үзэг, цаас авч яваарай. Таны амьдралын зам, байр суурийг өөрчилж мэдэх яг тийм үө ирээд байна, Тиймээс сэтгэл зүрхээ сайн чагнаарай. Хайрттайгаа хамтдаа байж, хүмүүст сайн сайхныг бэлэглэ. Хөрш айлдаа эсвэл ядуу, буурай хүмүүст тусал. Энэ үед төрсөн сэтгэгдэл хожим их дурсамжтай байх болно. Спортын тэмцээн сонирхож, долоо хоногийн турш хуримтлуулсан бухимдлаа тайлахыг хичээ. Эсвэл цэвэр агаарт гарч, найз нөхөдтэйгээ зугаалах зэргээр амар.
Арслан (7/23-8/22)
Таагүй өдөр. Өнөөдөр биеэ дээд зэргээр барь. Нэр төрөө хүндлэх хүчтэй эрмэлзэл таныг урхинд оруулж болзошгүй. Биеэ барих чадвараа хадгал. Учир нь ажил хэрэг танаас маш ихийг шаардана. Өөрийнхөө хийсэн алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх, аль эсвэл бусдыг өршөөж уучилж чадахгүй байхаас болж хэрүүл маргаан будлиан болж мэднэ. Эрүүл мэнддээ анхаар. Архаг хууч сэдэрч болзошгүй. Зөнтэй зүүд зүүдлэх магадлалтай.
Охин (8/23-9/22)
Хэрвээ та ажилдаа сэтгэл ханамж муутай байгаа бол одоо байгаа боломжуудаа ашиглаж эхлэх хэрэгтэй. Таны шаардлаганд нийцэх маш олон боломжийн сонголтууд байна. Хөрш болоод хамаатангууддаа сайн сэтгэлээр хандсаны хариу нь танд 10 дахин нэмэгдэж ирэх болно. Чухал найзуудтайгаа уулзах нь таны алжаал ядаргааг тайлах болно.
Жинлүүр (9/23-10/22)
Тустай өдөр. Хэрэв та өвөрмөц эрэл хайгуул хийх эсвэл тусгай сургалтад суухыг үргэлж хүсэж байсан бол яг одоо л сонирхлоо дагахад тохиромжтой цаг. Хэрэв бололцоотой бол онлайнаар бүртгүүлбэл илүү түргэн бөгөөд хялбархан байх болно. Хэвлэн нийтлүүлэх ба нэвтрүүлэг хийх салбар та нарын олонхид тохирно. Зохиол бичих дуртай үг амархан орж ирнэ. Багшлах, дадлагажуулах эсвэл өөр бусад аргаар мэдээ мэдээлэл дамжуулах ажил хийдэг хүмүүсийн хувьд гол агуулга, зарчмыг тайлбарлан бичихэд хэцүү биш байх болно. Олон нийтийн арга хэмжээ үнэтэй байж магад. Тиймээс тооцоо санаснаас илүү гарахад санаа зовохгүйн тулд илүү бэлэн мөнгө авч яв.
Хилэнц (10/23-11/21)
Сэтгэлийн хөдөлгөөнтэй өдөр. Бүтэн сарны энерги эргэн тойрны хүмүүсээ мэдрэх, зан аашаа мэдрэх мөн зан аашид тань нөлөөлсөөр байна эргэн тойрноо ойр, дотнын хүмүүсээрээ хүрээлүүл. Та лав тэд нарын хайр, халамжийг мэдрэх болно. Энэ танд сэтгэлийн хүчийг өгнө. Хэн нэгэн эсвэл ямар нэгэн шинэ зүйл таны амьдралд орж ирнэ. Залхуутай ч төлөвлөгөөндөө байгаа гэр орны ажлаа хийж үүрэг хариуцлагаа ухаар. Танд нийгмийн салбарт орох шаардлага гарна, аль үйл ажиллагаанд оролцохоо сонгох их хэцүү байна. Хаашаа явж байгаагаа мэдвэл хөгжилтэй цаг ирэх болно.
Нум (11/22-12/21)
Өөрийгөө хөгжүүлэх нь таны гол зорилго бол бусадтай зөрчилдөхөөс зайлсхий. Хайр дурлалдаа сэтгэл дундуур байгаа бол энэ нь таны өөрийн чинь л алдаа. Хэрэв та хамтрагчаа хэт үнэлж, түүнд итгэх юм бол та нэг л өдөр алдах болно. Өөрөө өөртөө дүгнэлт хий.
Матар (12/22-1/19)
Найдвар төрүүлэх өдөр. Хөдөлгөөнтэй байж, санаачлага гарган гялалзах цаг дахиад ирж байна. Хүмүүс, тэдний байгаа нөхцөл байдалд санаа зовдог зан бол таны өвөрмөц зан чанар боловч зарим үед хэтэрхий товойн гарч энэ нь хүмүүст олон ааштай юм шиг ойлгогддог. Таны хувьд сэтгэлийн тэнхээ, өөртөө итгэх байдал чинь дээшилж байгаа үе учраас эрүүл биш эсвэл таны одоогийн амьдралд зохимжгүй болсон зуршлаа хаяхад илүү хялбар байх болно.
Хумх (1/20-2/18)
Зөрчилтэй өдөр. Харилцаа холбооны, бат бэх байдал шалгагдана. Бичиг баримт ба материаллаг үнэт зүйлстэй ажиллахдаа болгоомжтой бай. Санхүүгийн алдаа гаргах магадлал өндөр байна. Бодлогогүй амлалт бүү өг. Та түүнийг биелүүлж чадахгүй нь бололтой. Нойрсохын өмнө шүршүүрт орж, халуун сүү уу.
Загас (2/19-3/20)
Таны амьдралд шинэ ажил хэргийн ба хүмүүстэй шинээр харьцах хөгжлийн төвшин харагдаж байна. Шинэ ажил эхлэх, удаан хугацааны төлөвлөгөө зохиох, уулзалт зохион байгуулахад таатай. Ямар ч нийгмийн болон албаны байр суурь өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Зүүдээ эсрэгээр нь ойлго.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ