Бороо орно

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.
2016 оны есдүгээр сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бороо орно. Баруун хагаст солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 хэм, Алтайн өвөр говиор 23-28 хэм, говийн аймгуудын баруун хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ