Сингапур, Индонез, Малайз улсад зорчихгүй байхыг анхаарууллаа
2016-09-04

Сингапур улсад “Зика” вирусын тархалт нэмэгдэж, өвчлөгсдийн тоо 115-д хүрчээ. Үүнтэй холбогдуулан хөрш зэргэлдээ улсууд болох Индонез, Малайзад өндөржүүлсэн хяналт тогтоож, олон улсын нисэх буудлуудад гаднаас ирж буй зорчигчдын халууныг шалгах зэрэг арга хэмжээ авч эхлээд байна.  “Зика” вирусын анхны тохиолдол Малайз улсад есдүгээр сарын 1-нд бүртгэгдэж, мөн Индонезийн нэг иргэн мөн өвчлөөд буй.

 

Энэ талаар Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн тул манай иргэд, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд онц шаардлагагүй бол Сингапур болон хөрш зэргэлдээ бусад орнуудад нь зорчихгүй байхыг анхаарууллаа. Мөн эдгээр улсад зорчих иргэд тухайн улсын холбогдох байгууллагаас гаргасан анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж мөрдөн сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж:www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин