Монгол дайчид дээрмийн халдлагыг зогсоожээ

img

 

БНӨСУ-д “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний V ээлжийн мотобуудлагын батальоны ахлагч Ц.Зоригт, дэд ахлагч Б.Баярсайхан нар саяхан хүчжүүлсэн хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа нялх хүүхэдтэй эмэгтэйг дээрэмдэхийг завдсан зэвсэгт  этгээдийн  үйлдлийг таслан зогсоосон байна.

 

“Биднээс холгүйхэн замын бутан дундаас гэнэт зэвсэгтэй этгээд гарч хүүхэдтэйгээ хамт алхаж явсан эмэгтэйг дээрэмдэхийг завдсан. Үйлдлийг таслан зогсоохоор очтол гэмт этгээд зугтаж бутан дотроос хоёр удаа гал нээсэн бөгөөд манай энхийг сахиулагчид энэ үед тухайн замаар явж байсан бусад иргэдийн аюулгүй байдалд анхаарч хамгаалалтад авсан. Орон нутгийн иргэд энэ явдлын дараа бидэнд талархсанаа илэрхийлэн баяр хүргэж байлаа” гэж дэд ахлагч Б.Баярсайхан тухайн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн гэж Зэвсэгт хүчний жанжин штабын албан  сайтад мэдээлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
hunii nutagt sumnii nuh bolchuh bii dee biye biye bodoj yavtsgaagaarai zaluusaa
2016-09-05
Зочин:
Huts erguu dagz
2016-09-04
Зочин:
монголын энхийн сахиулагчид боко харам бүлэглэлтэй нүүр тулгарч алуулав
2016-09-04
Зочин:
Huts erguu dagz
Irgen:
Mongol ulsinhaa neriig delhiin chihend sainaar duuduulj baigaa enhiig sahiulagch nartaa eruul enh sain saihnig husen eruue. Sonor seremj anhaaralaa sulruulj bolohgui shuu.
2016-09-04