Хөвсгөл аймагт арабууд шонхор шувуу барих нэрээр хориотой ан хийж буй тухай мэдээлсэн. Мэргэжлийн хяналтын газар, Тагнуулын хэлтэсийнхэн тус аймгийн Цэцэрлэг сумын Могойн голд шонхор барихаар төвхнөсөн отогт шалгалт хийжээ. Пакистан, Сири, Кувейт зэрэг улсын дөрвөн иргэн, Монголын зургаан иргэний хамт Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2016 оны наймдугаар сарын 15-ны албан бичиг үзүүлж, таван идлэг шонхор барьсан байжээ. Тус отгийнхон 10 аймгийн нутгаас нийт 13 шонхор барих зөвшөөрөлтэй хэдий ч Хөвсгөл нутгаас хэдэн тооны шонхор барих ёстойг холбогдох байгууллагаас тодруулахаар шувуу барих үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа гэнэ.
Эх сурвалж:www.polit.mn
Уншиж байна |