Өнөөдөр болох үйл явдал

img

09.00 цагт: Туушин зочид буудалд Монгол, ОХУ, БНХАУ-ын оюуны өмчийн байгууллагуудын 4 дэх удаагийн бага хурал "Оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, асуудал: Технологи, иновацийг дэмжих төв ба жижиг, дунд үйлдвэр" сэдвээр явагдана.


09.30 цагт: Монгол Улс, ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа “Монгол-Оросын залуу эрдэмтэн, судлаачдын II чуулга уулзалт” ХААИС-д үргэлжилнэ.


10.00 цагт: Улсын Онцгой комиссын хурал Шадар сайдын өрөөнд болно. 


10.00 цагт: Японы Shima Seiki фирм Азид дахь 500 сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй сургалтын төвөө байгуулах үйл ажиллагаа ШУТИС-ийн 10-р байранд /ХУД-ийн урд хуучнаар Нэхмэлийн хүрээлэн/ болно. Утас 99049347


10.00 цагт:  Монгол-Германы чуулганы XIV бага хурал "ШАНГРИ-ЛА" зочид буудалд болно. "Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор дамжуулан ардчиллыг бэхжүүлэх нь" сэдэвт хуралд Монгол-Германы нөлөө бүхий төлөөлөгчид оролцоно.  Утас: 319135, 99028994


12.00 цагт: ОХУ-ын Москвагийн филармонийн гоцлол хийлч, нэрт хөгжимчин Павел Милюков манай улсад анх удаагаа “Соло концертын үдэш” сэдэвт сонгодог хийлийн тоглолтоо зохион байгуулах талаарх хэвлэлийн бага хурал Улсын Филармонид болно. Утас: 99995040, 77882277


13.30 цагт: "ОППЭН" Японы арьс арчилгаа, гоо сайхны брэндийн албан ёсны дэлгүүр, салон нээгдсэнтэй холбогдуулан тус компанийн захирал болон холбогдох хүмүүс "МОНГОЛ НЬЮС" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


16.00 цагт: Улаанбаатар хотын нийтийн номын сангийн  эко уншлагын цэцэрлэгийн нээлт болно. Тус номын сан 2016-2017 оны хичээлийн шинэ жилд уншигчдаа тав тухтай орчинд үйлчлүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс гадаах ногоон байгууламж болон уншлагын танхимуудаа засаж тохижуулжээ. Утас: 70115700, 70115705

СЭТГЭГДЭЛ БИЧИХ