БОАЖЯ-ныхан “Ганга” нуурыг сэргээх төлөвлөгөө боловсруулжээ

img

 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй УУЯ, МХЕГ, УИХ-ын гишүүд, орон нутгийн холбогдох албаныхны хамтарсан баг Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Орхон голын эхэнд  өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллаад ирсэн билээ. Үүнтэй холбогдуулан өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хэвлэлийн бага хурал хийсэн юм. Хэвлэлийн бага хурлын үеэр Орхон болон Ганга нуурын тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгсөн.

 

Тодруулбал, Орхон голын эхэнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшин, олборлолт явуулж буй “Монгол газар”, БМНС, “Алтай гоулд”, “Алтан дорнод” зэрэг компанийн  тусгай зөвшөөрөл бүхий талбай дээр хийгдэж буй ажил, газрын эвдрэл, гол усны бохирдолтын байдалтай газар дээр нь танилцаж, тэдгээр аж ахуйн нэгжийнхэн болон нутгийн ард иргэдийн санал бодлыг сонсож, тодорхой шийдвэр гаргажээ.

 

Мөн найман аймгийн 53 сумын нутгийг дайран өнгөрдөг Орхон голын  эхэнд уул уурхайн үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүд  хууль дүрмийг биелүүлэлгүй, хариуцлагагүй уул уурхайн үйлдвэрлэл явуулсан нь гол ус бохирдох  шалтгаан болжээ.

 

Үүнээс гадна ширгэж алга болж буй “Ганга” нуурын талаар ч мэдээлэл өгсөн юм. Тус  нуурын ус сүүлийн нэг сард огцом татарсны улмаас нуурын сайр хатаж,  сул цагаан шороо босох болсон байна. Мөн энэ зуны долоо, наймдугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1-10 хүртэл хэмээр өсч,  олон жилийн дундаж хур тунадасны хэмжээний дөнгөж 20 орчим хувь нь орсон нь нуур ширгэх гол шалтгаан болжээ.

 

Одоогийн байдлаар  “Ганга” нуурын ойр орчимд байрлах  37 өрхийн 31 орчим мянган мал Ганга нуур, Оргихын булаг, Баян булгийн уснаас ундаалж байна. Түүнчлэн “Ганга” нуур орчимд гол төлөв хаврын улиралд  нэлээд газрыг  хамарсан хүчтэй хуй салхи салхилдаг. Хуй салхины улмаас нуурын ёроолыг элс дарж, усны татралтад мөн нөлөөлж байгаа аж.

 

Тиймээс БОАЖЯ-наас “Ганга” нуурын эко системийг хамгаалах, сэргээх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэлжээ. Энэ дагуу Сүхбаатар аймгийн Байгаль орчны газраас хариуцан “Ганга” нуурыг хашиж хамгаалах хашаа барьж эхэлсэн байна. Мөн БОАЖЯ-наас “Ганга” нуурыг тэтгэх найдвартай эх үүсвэрийг судлах, үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах зэрэг асуудлыг судалж,  шийдвэрлэхээр болжээ.

 

 

Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

худлаа дөө, худлаа:
хотынхоо хорт УТААГ яаая гэж байхад...?
2016-09-07
Zochin:
er n manaix l alt erdenesee uxaad av xaxuuli ugchix geed yumaa zvgeer ugdug bolxoos uur yamar ch oron yumaa manaixan shig zvgeer uguxgvi vnxeer gants nvx uxxad buun xuuli zurchsun xoxirol bolno shvv.Mongol gazar nutag zvgeer l xoxirood uruvdultei bolj vldej bna bas usgvi bolj bna.
2016-09-07
Zochin:
Xervee bid xiij chadaxgvi bol tsag xugatsaa aldaj baixaar xiij chaddag texnologi system n belen bgaa japan solongosuudaar xiilgie.Alt erdenesiig n uxaj maltaad nuxun sergeelt xiixgvi mash ix ashig olj bgaa muuxai xvmvvsees ter zardliig tatvar maygaar bvrdvvlj bolno sh dee.
2016-09-07
Zochin:
Gadagshaa ursaad garaad yavj baigaa goliin ursgal usiig avch shirgej bgaa xuurxiilultei gazar usandaa shaxaj xamgaaliya usiig xajuugaas n dalan barix geed ix yum xiix xeregtei bna
2016-09-07
Zochin:
Hileer garch bgaa herlen goloos us tatay. Hyataduud hileer ursaad ireheer ni us tatsan bdag
2016-09-06
Zochin:
Sain bn
2016-09-06
Зочин:
Ganga nuuraas iluutei BIOLOGIIN OLON YANZ BAIDAL uunees chini iluutei doroitloo doo. Baigali hamgaalah sang tatan buulgan Tsagdaa bish Tagnuul ATG orj shalgabal ih yum garna daa. J.Batbold gej davarsan nuhur haana yavna aa??? Yamiig samarchaad urgeljlel ni unuudriig ch hurtel duusdaggui dee.
2016-09-06
Zochin:
Ganga nuur chuham yamar shaltgaanaar shirgej baigaag sudalsan erdemtdiin dugnelt garsan yum uu, gol nyshaltgaaniig ny zev todorhoiloh heregtei baina
2016-09-06
Зочин:
Архангайн Чулуут голын эхэнд алт олборлож байгаа сураг байсан энэ асуудлыг яах вэ
2016-09-06
Зочин:
Урсаад хил даван одож байгаа усыг яаж менежмеит хийх талаар бодлого боловсруулах нь зөв санагддаг юм. Дхлхг барьж цөөрөм нуур хийхээс өгсүүлээд
2016-09-06