Эко уншлагын цэцэрлэгтэй боллоо

Нийслэлийн төв номын сангийн ажилчид гаднах нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжаа тохижуулан эко уншлагын цэцэрлэгийг байгуулжээ. Тус цэцэрлэгийн нээлт өчигдөр болов.
Эко уншлагын цэцэрлэг буюу номын сан байгуулах төсвийг Америкийн монгол судлалын төв, иргэн Д.Жаргалсайхан нар гаргажээ. Иргэн Д.Жаргалсайхан хүүхэд залууст зориулсан уг номын сангийн ажилд сайн дураараа нэгдсэн аж.
Эко номын санг хоёр сая төгрөгийн төсвөөр барьж, байгуулсан байна. Тэнд усан толио, чулуун зам, зүлэгжүүлсэн талбай, амарч тухлах сандал зэргийг байрлуулжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ