9 яамны стратеги, бүтцийг баталлаа

img

 

Засгийн газрын хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн  дарга Г.Отгонбаяр мэдээлэл хийв. Тэрбээр:

 

-Засгийн газрын хуралдааны эхэнд  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцээд  УИХ-д өргөн барихаар болжээ. Энэ хуулийн төслийг буцааж татаад дахин өргөн барьж байгаа. Өмнө нь  Гэр бүлийн хүчирхийлэлийг зөрчилд тооцдлог байсан. Энэ удаа гэмт хэрэгт тооцож байгаа. Тиймээс  ял шийтгэл оноохоор төсөлд тусгасан юм. Тиймээс зарим дагалдах хуульд өөрчлөлт орж байна.

 

Мөн Сангийн яам, Хуульзүйн яам, БОАЖЯ, БСШУСЯ-аас бусад нийт 9 яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийг баталлаа хэмээн мэдээлэв.

 

Түүнчлэн “Улаанбаатар” төмөр замын ерөнхий хувь нийлүүлэгчээр ЗТХ-ийн сайдыг томилжээ. “Улаанбаатар” төмөр замын 50 хувийг Монгол Улс эзэмшдэг. Ерөнхий хувь нийлүүлэгчээр өмнө нь Сангийн яам, ЗГХЭГ ажиллаж байсан. Энэ удаа 50 хувь бүхлээрээ нэгдмэл, салбарын яамандаа байх нь зөв гэж үзсэн байна.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бүтцийн өөрчлөлтийг баталлаа:
бүтцийн өөрчлөлтийг баталсан бол, улс орныхоо төлөө ажиллаачээ
2016-09-08
Зочин:
oorsnoo yaj tumur zamaa
2016-09-08