Зарим уулзварын эгнээг нэмэгдүүлнэ

img

 

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах “Ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын зарим уулзвараар тээврийн хэрэгсэл баруун гар тийш чөлөөтэй эргэдэг болгох талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын танилцуулснаар нийслэлийн хэмжээнд нийт 142 уулзвар байгаагаас 48 уулзвар нь баруун гар тийш чөлөөтэй эргэх боломжтой бөгөөд уулзвар нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл  гэрлэн дохио үл хамааран баруун гар тийш  чөлөөтэй эргэх нь уулзварын нэвтрэх чадварыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа юм. Мөн автозамын ачааллыг бууруулж,  дуу чимээ, агаарын бохирдлыг багасгахад нөлөөнө гэдгийг хэлэв. Гэхдээ ингэснээр зам тээврийн осол гарах эрсдэл үүсч болзошгүйг ч анхаарууллаа. Тиймээс нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү энэ асуудлаар иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулах үүрэг өглөө. Эхний ээлжинд Баруун 4 зам, Зүүн 4 зам, Саппорогийн уулзвар, Гэсэр сүмийн уулзварын эгнээг нэмэгдүүлэн турших боломжтой юм байна. Замын хөдөлгөөний энэ дүрмийг АНУ 1970-1982 оны хооронд автомашины шатахуун хэмнэх зорилгоор, Канад улс 2003 онд 9 сарын хугацаанд нэвтрүүлж байсан байна. Харин өнөөдийн байдлаар Герман, Франц, Польш улсад ийм дүрэм үйлчилж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

enhjargal:
Mash zocshde oshooch uulzwar nem
2016-12-25
Зочин:
orosiin zamd 100 km yavah erh mongold heregjuuleh tsag n
2016-09-08
Зочин:
Zarim neg uulzvart 3,4-r egneenees zuun 1,2-s baruun ergehiig zovshooroh heregtei Jishee ni tov shuudangiin zuun uulzvar bna 3-r egneenees yagaad zuun ergej bolhgui gej 3-s zuun ergeed yavahaar tsaana tsagdaa anaj zogsoj bgaad zogsooj torgono mon ZG-n ordnii baruun hoid uulzvar bna davhar zuun ergeh ued tsagdaa 2-3 aaraa zogsoj bgaad zogsoogoo l torgood yavdag 4-t egnee ni bituu bhad 3-s yagaad zuun ergej boldoggui yum ydaj l benzin tos utaa tugjrel bagshsd baga ch bolov nemer bolmoor yum
2016-09-07
zochin:
zam tavina gej bhaar zambraagui soelgui yavdag humuusinhe tolgdni hotin soelig suulgah ajil hii
2016-09-07
Зочин:
ODOO IIM ZAWAAN YUM SEDSEN BOLJI UURSDUDUU MUNGU SHAAKH GEJI BAIGAA YUM . MURUURUU BAISNAARAA L YAWTSGAAYA , EGNEE NEMNE GEJI YU GESEN UG WE ? MASHIN CHINI TODORKHOY KHEMJEETEY ENE BOL MUNGU SHAAKH GESEN KHUDLAA AJIL ,
2016-09-07
Sanal:
Kkk ta buhen NARNII ZAM deer ireed neg hural hiihgui yum uu? Jishee ni Bayanmongoloos tumur zamiin dooguur garch irj bui zamiig shuud 3 zamiin uulzvar bolgoh. Mun tsaashlaad Narnii zamiig-Damdinsurengiin gudamjtai holboh heregtei baiina. Ingej baij Narantuulaas ireh bolon yabah hudulguun hamaagui iluutei zai garna daa
2016-09-07
Зочин:
Одоо ямарч нэмэргуй худлаа юм сэдэж хувьдаа монго унагаж авах арга байна, тэгвэл яах естой юм хурдны замаа тавь , хотоос аймагруу биш хот дотроо хотын захаар зам сайн тавь сайнадаа та нар зам тавьдаггуйг ард тумэн мэднэ
2016-09-07