”Дисковер Монголиа-14” нээгдэнэ

09.00 цагт: Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт Соёлын төв өргөөнд болно.
09.00 цагт: Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн Хүрээлэн, Япон Улсын Тохокү их сургуулийн Зүүн хойт Ази Судлалын Төв, БНХАУ-ын Өвөрмонголын багшийн их сургуулийн Аялал жуулчлалын хүрээлэн, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Хүмүүнлэгийн ухаан, умардын үндэсний цөөнхийн судлалын хүрээлэн хамтран “XVII зууны монголчууд ба Дотоод Ази” хурал зохион байгуулна. Утас 99045949
09.00 цагт: Мөрдөн байцаах албаны удирдах ажилтны зөвлөгөөн Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 3 давхрын хурлын зааланд болно. Утас:99159535
09.00 цагт: "Дисковер Монголиа-14" уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтын нээлтийн үйл ажиллагаа "КОРПОРЕЙТ КОНВЕНШН" төвд эхэлнэ. Утас: 99012549
09.00 цагт: "Сайн засаглалд Oлон улсын стандартыг хэрэглэх нь" сэдэвт семинар "SKY PLAZA" бизнес төвд болно.
09.30 цагт: Олон улсын тэтгэлэгт оюутан солилцооны ERASMUS MUNDUS төслийн багийнхан Итали, Португал, Солонгос орнуудаас хүрэлцэн ирж тэтгэлэгийн талаар болон SAT тэтгэлэгт хамрагдсан судлаачдын судалгааны ажлын талаар хамтарсан семинар ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоотод болно. Утас: 99737368
10.00 цагт: Барилгачдын сувиллын нээлтийн ажиллагаа Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Нарлаг” зочид буудалд болно.
11.00 цагт: Шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай зэрэг таван хуулийг буцаан татсантай холбогдуулж хүний эрхийн төлөөх иргэний нийгмийн байгууллагуудаас "МОНГОЛ НЬЮС" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын олон улсын уралдаан, уртын дууны баярын хэвлэлийн бага хурал СУИС-ийн "Эрдмийн өргөө" /2 давхар, 222 тоот/ болно. Утас: 96464856
11.30 цагт: МҮЭХ-ноос "Тэтгэвэрт гарахад олгодог 24-36 сарын тэтгэмжийг бууруулахыг эсэргүүцсэн" хэвлэлийн бага хурал хийнэ. Утас 96004079
11.30 цагт: НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар Гааль татварын мэдээллийн технологийн төвд мэдээлэл өгнө. Мөн энэ үеэр наймдугаар сарын 21-ны 14 дэх сугалааны тохирлоор өндөр дүнтэй хонжвор хожсон иргэдэд батламж гардуулна. Утас: 99993844
12.00 цагт: АН-ын Шинэчлэлийн ажлын хэсгээс "МОНГОЛ НЬЮС" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
15.00 цагт: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсний 95 жил, үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 41 жилийн ойн хүрээнд зохион байгуулах “Улаанбаатар түншлэл-2016” намрын үзэсгэлэнгийн нээлт "МИШЭЭЛ ЭКСПО" төв болно. Утас: 70123470, 99107440
СЭТГЭГДЭЛ БИЧИХ