Оюутны картын захиалга өнөөдөр дуусна

2016 – 2017 оны хичээлийн жилд оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх цахим төлбөрийн картын захиалга болон сунгалтын ажил энэ сарын 2-нд эхэлсэн. Шинээр элсэн суралцах оюутан, сурагчдын смарт картны захиалга энэ сарын 7-нд дуусах байсан ч Нийтийн тээврийн газраас энэ сарын 8-нийг хүртэл сунгасан.
Картын захиалга авах хугацаа өнөөдөр дуусгава болно. Оюутнууд болон шинээр карт захиалахдаа 3600 төгрөгийн хураамж төлнө. Харин сунгуулахдаа 1000 төгрөгийн хураамж төлөх юм.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ