Иргэд НӨАТ-ын сугалаагаар 2.2 тэрбумыг хожжээ

img

НӨАТ-ын сугалааны ээлжит азтангууд тодорчээ. Тэдэнд сугалааны хонжворыг гардуулах арга хэмжээ өнөөдөр Гааль, татварын мэдээллийн технологийн төвд боллоо. Дөрвөн сая төгрөг хожсон дөрвөн азтанд хонжворыг гардуулан өгсөн юм. 

 

Долоодугаар сарын 1-31-ний хооронд бүртгүүлсэн сугалаагаар нийт 6 813 азтан тодорчээ. Тэднээс 20 мянган төгрөгийг 6157, 100 мянган төгрөгийг 594, 500 мянган төгрөгийг 58, 4 сая төгрөгийг 4 хүн  хожсон байна. Энэ үеэр Мэдээллийн технологийн төвийн дарга Р.Отгонтулгаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Сугалаанд оролцох иргэдийн идэвх хэр байна? Одоогоор хэдэн төгрөгийг сугалааны хонжворт олгоод байгаа вэ?

 

Бүртгэлтэй хэрэглэгчийн тоо 819 мянган хүн болж,  200 мянгаар нэмэгдсэн. Иргэдийн идэвх улам нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар иргэд 20.7 тэрбум төгрөгийн хоёр хувийн буцаан олголт авах боломжтой болсон байна. Мөн 2.2 тэрбум төгрөгийг иргэд сугалааны хонжвор хэлбэрээр аваад байна. Сугалаанд хожсоноос хойш 20 хоногийн дотор бүртгүүлсэн данс руу мөнгийг шилжүүлэх журамтай. Энэ журмын дагуу иргэд мөнгөө авч байгаа.

 

-Сугалааны хонжвор 20 хоногийн дотор дансанд орно гэлээ. Бага мөнгөн дүнтэй хонжвор дансанд оролгүй их уддаг?

 

-Иргэд ebarimt.mn сайтад орж, дансаа заавал баталгаажуулах ёстой. Үүний дараа хонжвор нь шууд орно.

 

-Хоёр хувийн буцаан олголтыг яаж өгөх вэ?

 

-НӨАТ-ын хуульд 2017 оны нэгдүгээр улиралд багтааж, иргэдийн мөнгийг өгнө гэсэн заалт бий. Хуулийн дагуу буцаан олголтыг өгнө. Бид ирэх сард иргэдэд хоёр хувийн буцаан олголтыг хэрхэн авах талаар зөвлөгөө зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж өгнө.

 

-Орлогоос давсан зарлага гарна гэдгээс үүдэж иргэдийн идэвх суларсан уу?

 

-Идэвх суларч байгаа гол асуудал нь зарим аж ахуйн нэгжүүдээс шалтгаалж байна. Сүлжээ тасарсан,  баримт өгөх боломжгүй гэж баримт хэвлэхгүй байгаа тохиолдлууд гарч байна. Харин иргэдэд хоёр хувийн буцаалтаа авах сонирхол нь хэвээр байна. Орлогоос давсан зарлага гаргах боломжгүйгээр системийг загварчилсан учраас ийм асуудал үүсэхгүй.

 

-Баримт өгөхгүй байгаа цэгүүдийг хэрхэн мэдээлэх вэ?

 

-Иргэд 1800-1288 гэсэн дугаарын утсанд мэдээлж болно. Мэдээллийн дагуу татварын байгууллага зохих арга хэмжээг авна.  

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
Otgontulga chi ter urbaniciin lkagvajavtaigaa zailaa ard tymniig hoorond ni taltsuulj hereldyyleh zyil zohiogood syyhaar alt nereer eh orniig min zooj baigaa novshnuudad chaddag yum bol hyanaltiin sistem zohiochih chadahgyi l dee цацга царайлаад
2016-09-09
Зочин:
жиижг газрууд ерөөсөө өгөхгүй болсон. Гачууртын хэдэн дэлгүүр архи зардаг мөртөө бүгд бичхээ байсан.
2016-09-08
Зочин:
naad dugaar chin hezee ch avdaggui yum bna lee
2016-09-08