20.1 мянган га талбайд ургац алджээ

img

 

Энэ онд улсын хэмжээгээр 377.2 мянган га-д үр тариа, үүнээс 355.3 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28.0 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийжээ. 

 

Урьдчилсан дүнгээр 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 482.1 мянган тонн буудай, 174.7 мянган тонн төмс, 117.5 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар тооцжээ. 

 

Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйл, гангийн улмаас 20.1 мянган га талбайд ургац алджээ. Мөн 1.2 мянган га талбайн ургац болц дутуугаас тэжээлд шилжсэн байна. 

 

урьдчилсан балансаар нийтдээ 482.1 мянган тонн буудай хураан авах төлөвтэй байна. Үүнээс 2017 оны тариалалтад 45.6 мянган тонн үрийг зориулах бол улсын үрийн нөөцөд 7.5 мянган тонн, тэжээлд 22.8 мянган тонн, спиртийн үйлдвэрт 10.3 мянган тонныг зарцуулах аж. Харин гурил үйлдвэрлэлд нийтдээ 375.7 мянган тонн буюу дотоодын хэрэгцээг бүрэн хангах буудай нийлүүлэгдэх төлөв гарчээ.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ