Орон сууцны үнийн индексийг танилцуулна

img

09.00 цагт: Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын 2-р чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан ГХЯ-нд үргэлжилнэ. Утас: 99028994


09.00 цагт: Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа, Монголын барилгачдын VI Их хурал Төрийн ордонд болно. Хуралд нийслэл, орон нутгаас нийт 800 орчим төлөөлөгч ирж оролцоно.


10.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хөрс, бэлчээр хамгаалах тухай зарлиг”-ийн төсөлд санал авах хэлэлцүүлэг Иргэний танхимд  болно.


10.00 цагт: БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар олгож буй 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах автомашин, зөөврийн усан шахуурга /мотопомп/, үлээгч аппарат, үүргийн гал унтраагуур, хүрз гэх мэт 10 орчим төрлийн 2400 гаруй ширхэг багаж хэрэгслийг Монгол Улсын Онцгой байдлын албанд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ ОБЕГ-т болно. Утас: 99249813


10.00 цагт: "Худалдаанд тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлье" уриатай "Үйлдвэрлэгчдийн уулзалт" ХХААХҮЯ-ны 1 давхрын хурлын танхимд болно.  Утас: 94002420


10.00 цагт:  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ Хан-Уул дүүргйн Соёлын ордонд болно. Утас: 86078792


10.00 цагт:  МУГТ Г.Мандахнаранд Бразилийн Рио-дэ Жанейро хотноо болсон зуны олимпод амжилттай оролцсонд баяр хүргэж тус оношлогооны төвөөр насан туршид эрүүл мэндийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг олгох арга хэмжээ "ХАППИ ВЕРИТАС" оношлогооны төвд болно.  Утас: 89994743


11.00 цагт: УГЗ Л.Эрдэнэбулганы амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлэх "Их хувь заяа" дурсамж номын нээлт ДБЭТ-т болно. 


11.00 цагт: Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компаниас Орон сууцны үнийн индексийн наймдугаар сарын үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал Монголбанкинд болно.


11.30 цагт: "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг санаачлагч Оном сан, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ хамтран "МОНГОЛ НЬЮС" мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлалаа. Утас: 99202166


12.30 цагт: Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос Бичил уурхайн биологийн нөхөн сэргээлт хийсэн газарт нөхөн сэргээлт нэрээр компани үйл ажиллагаа явуулсан талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


13.00 цагт: Монгол Улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Бөхийн өргөөнд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ