Намхан эмэгтэйчүүдийн анхаарах зүйлс
Намхан эмэгтэйчүүдийн анхаарах зүйлсийн талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1

Та өөрийгөө намхан гэж боддог бол өндөр өсгийт өдөр тутамдаа өмсч сураарай. Өндөр өсгийт таныг өөртөө итгэлтэй болгоно.
Алхам №2

Намхан эмэгтэй, бүсгүйчүүдэд хэтэрхий урт үс зохидоггүй гэдгийг санаарай. Тиймээс та биеийн өндөртөө таруулан үсний уртыг тохируулаарай.
Алхам №3

Намхан хүмүүсийн ихэнх нь өөртөө итгэлгүй байдаг нь судалгаанаас тогтоогджээ. Тиймээс та өөртөө итгэлтэй байх хэрэгтэйг сана.
Алхам №4

Хэтэрхий биеэ барьсан хувцас өмсөхөөс зайлсхий.
Алхам №5

Хэрвээ та хүүхэд төрүүлээгүй бол өндөр болж болно. Та сунгалтын дасгал хийснээр өндөр болох боломжтой. Сунгалтын дасгал зөвхөн өндөр болгохоос гадна биеийн чилээг гаргаж, уян хатан болгоно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ