Манийг төөрүүлэх МАН-ын заль

img

 

Энэ Их хурлын буцааж татах гэж буй таван хуулиас хамгийн их “чиргүүл”-тэй байгаа нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль. Таван хуулийг буцаах нь зүйтэй гэсэн УИХ-ын тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийсний дараа эсэргүүцэгчид улам бүр олширсон. Зөвхөн АН улс төрийн өнцгөөр хаалт тавиад байгаа юм биш гэдгийг анзаарсан эрх баригчид Засгийн газраараа хэлэлцүүлээд УИХ-д дахин  өргөн барина хэмээн олон нийтийг тайвшруулсан. Тэд хэлснээрээ уржигдар Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцлээ. УИХ-д өргөн барихаар ч боллоо.

 

Гэхдээ хуулийн төсөлдөө нэгэн айхтар өөрчлөлтийг хийжээ. Айхтар гэсний учир нь Засгийн газрын хурал­дааны дараа МАН-ын гишүүд цахим сүлжээгээр “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид торгууль биш, ял оноодог болно. Өөрөөр хэлбэл, хүчирхийллийг зөрчил биш гэмт хэрэг гэж үздэг боллоо” гээд л “нүдэж” гарсан. Нэг үгээр, бид энэ хуулийг сайжруулан боловсрууллаа гэсэн санаагаар PR-даж, олон ч хүнээс “like” хүртсэн. Тэгвэл энэ нь мань МАН-ын заль байсныг өчигдөр өглөөнөөс хүмүүс хэлээд эхлэв. Яав гэтэл  Засгийн газраас уржигдар орой тараасан мэдээнийхээ “...Гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, гэмт хэрэгт тооцон, зохих ял шийтгэх талаар Эрүүгийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, хүчирхийлэл үйлдэгчид зохих шийтгэл хүлээлгэх эрх зүйн орчин бүрдэх юм” гэсэн хоёр өгүүлбэрийн ард өнөөх залиа шингээжээ.

 

Тэгэхээр энэ хуулийн төсөл цаашаа явахгүй. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байж батална гэсэн байгаа. Гэтэл Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацаа Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл хойшлохоор болж байна. Энэ нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль нөгөө дөрөвтэйгээ хамт МАН-ын дарга нарын командыг хүлээн УИХ-ын даргын ширээний нүдэнд хэвтэнэ гэсэн үг.

 

Уг нь тун сүрхий тэмцэл хийж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг дахин оруулж хэрэгжүүлэхээр болсон. Гэсэн чинь худлаа болж байх шиг байна. Мань итгэж л байдаг, харин МАН зальдчихав бололтой.

 

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

MAH:
xoxichini ee...xen ta nariig MAHai namd sanalaa xudald gesin.!!! odoo bitgii gonshigonood baitsgaa!!!!!
2016-09-10
ХҮН ХҮН:
Их хурал хууль гаргаад л байх юм гэтэл гаргаад байгаа хууль нь Хуучин нийгэмийн үед боловсоруулсан Хуучин онолын сууртай хуулийг зөвхөн нүүрийг нь халтар хулдар угааж дээр нь нэмэж төрийн нуруунд зайдалсан хулгайч нарын ашиг сонирхолыг хуульчилсан хууль батлагдаад байх юм Ийм хууль нийгэмд хэрэгжэх нь маш их сөрөг зүүль дагуулаж байна бүх хууль ийм л байна
2016-09-09
Жук:
Энэ улсын ерөнхийлөгч луйварчин, газрын наймаачин үнээ биш, шударга иргэн хүн байых ёстой.
2016-09-09
zochin:
MAN zasgaas shuud buulgaya Nobshnuud ajilgui bolj baina jagsana aa
2016-09-09
kkk:
ugaasaa l ergyy dagznuudad ehneesee yoiu gej itgel yzyylsiim dee ,,,hohinee hu
2016-09-09
зочин:
Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулж болно шүү дээ. заавал эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байж батлана гэж худлаа юм бичиж хүмүүсийн тархи угаа сэтгүүлч нэр зүүсэн мулгуу дагзаааааааа
2016-09-09
Зочин:
Угаасаа хуулиуд нь уялдаатай.Салгах аргагүй.Зөвхөн М.Энхболдын төлөө ийм алхам хийж болохгүй биздээ.Юун 017.Заавал энэ хүртэл шүү.Миеэ чадваргүйгээ мэдээд аль болох хужаа арга хэрэглэж бхымдаа.Амьхандаа Ерөнхийлөгч болчих санаатай.Одоо ард түмэн энэнд итгэлээ юу.Анхнаасаа ЕС болоод МАН-аа цээжээрээ хамгаалаад төрийг төрлийн болгохгүйгээр 1жил мундаг шударга ажилласан бол магадгүй байсын.Одоо бол Эбэ шиг зальдахгүй л бол!!!
2016-09-09