Сайншандын депогийн гармыг хаажээ

Дорноговь аймгийн хэмжээнд малын гоц халдварт цэцэг өвчний тархалт нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан Сайншанд сумын IV багт байрлах депогийн гарам буюу Улаанбаатар чиглэл рүү гардаг гармыг түр хугацаагаар хаасан байна. Тиймээс иргэдийг Замын-Үүд сум руу гардаг гармаар гарахыг замын цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ