Гадаад паспортны олголт хэвийн боллоо

img

Энэ оны наймдугаар сараас гадаад паспортын бэлдэц хомсдсоны улмаас гадаад паспорт авах хүсэлтэй иргэдийн дараалал үүсээд буй. Тэгвэл энэ асуудлыг шийджээ. Засгийн газар  Германаас нийлүүлэх бэлдэцийн хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн байна. Ингэснээр гадаад паспорт олгох үйлчилгээ хэвийн болсон талаар Улсын бүртгэл оюуны өмчийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Р. Содхүү мэдээлэв. 

 

Энэ онд гадаад паспортны захиалга өмнөх онуудаас 30.5 хувиар өсчээ. Тухайлбал 2014 онд 13 200 гаруй иргэн, 2015 онд 190 100 иргэн гадаад паспорт шинээр захиалж авсан бол энэ оны эхний долоон сард  120 000 иргэн гадаад паспорт захиалж авсан байна. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocjin:
Uy ni heviin bgaa uym.9 sariin 29 duustal zahialga avahgui geed haalgan deeree bicheed hadchihsan bna lee.uchigdurhun.dandaa hudlaa bichij shouddagaa boli za.
2016-09-13
зочин:
энэ содхүү одоо болиосой.энүүгээр л төр дутаж гэнэ дээ.арай залуу хүн байдаггүй юм байхдаа.намдаа хандив өгдөг хүн албан тушаалтай болдог гэж үнэн байхаа.энэ чинь 65 хүрлээ шүү дээ.60 хүрээд тэтгэвэрт гардаг биз дээ.
2016-09-09