Ц.Цэвээнхэрлэн ”Балдорж” шагнал хүртэв

Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог "БАЛДОРЖ" шагналын эзнээр "Засгийн газрын мэдээ" сонины орлогч эрхлэгч Ц.Цэвээнхэрлэн тодорлоо.
Тэрбээр "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлсэн уран бүтээлч юм. Энэ жил "Чонон сүргийн сүүлийн өчил" нийтлэлээрээ мэргэжил нэгтнүүдээ манлайлж, БАЛДОРЖ шагналын эзэн боллоо.
"Эрхлэгчээсээ би байгаль орчны сэдвийг өвлөж авсан. Байгалиа хамгаална гэдэг сэтгэл шаардсан ажил. "Өнөөдөр"-ийнхөө 20 жилийн ойгоор энэ шагналыг авч байгаадаа баяртай байна. Ашиг хонжоо хайлгүй алс ирээдүйгээ бодож байгаль орчноо хамгаалъя гэдэг эрхлэгчийнхээ үгийг л хэлмээр байна" хэмээв.
Түүний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулж, ажил хөдөлмөр, уран бүтээлийн өндөр амжилт хүслээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ