Э.Бат-Үүл: Би С.Зоригийн хэрэг илрээсэй гэж өдөр бүр залбирдаг

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ. Тэрбээр С.Зоригийн хэрэгт өөрийг нь дахин буруутгаж, сэжигтнээр татаад буй тухай ярив.

 

Хэвлэлийн хурлын эхэнд Э.Бат-Үүл “Намайг 2000 онд хууль зөрчиж, гэмгүй байхад хорьж байсан. Тэр үед би үгээ хэлж чадаагүй. Энэ үйл явдал дахин давтагдаж магадгүй учраас би үгээ хэлэхийг хүссэн юм” хэмээн мэдээлэл хийх болсон шалтгаанаа тайлбарлав.

 

Тэрбээр сонгууль бүрийн өмнө болон дараа өөрийг нь С.Зоригийн хэрэгт буруутгаж, шалгадаг болсныг хэлэв.

 

1998 он: С.Зоригийн хөнөөсөн өдрийн орой гэртээ байхад нийслэлийн Цагдаагийн газрын дарга Ганболд намайг хамгаалалтад авч байна хэмээн хэрэг болсон газар дагуулж очсон. Намайг очиход маш олон хүн бужигнаж байсан. Би бусдын адил цочирдсон. Тэгээд Ц.Элбэгдоржтой хамт гарсан. Тэгэхдээ малгайгаа мартаад гарсан. Энэ хэргийн дараа надаас гэрчийн мэдүүлэг авсан. Тэр үед малгайгаа мартсан нь тогтоогдсон хэмээн буцааж өгсөн. Тэгээд надаас дахиж мэдүүлэг, байцаалт аваагүй.

 

2000 он: УИХ-ын сонгуулийн өмнө намайг дахиж дуудаад “нөгөө малгай чинь байна уу” гэсэн. Би малгайгаа авчирч өгтөл “энэ малгай хэргийн газраас олдсон учраас сэжигтнээр татаж байна” гэсэн. Тэгээд намайг сэжигтнээр татсан. 2000 оны сонгуулиар яг өнөөдрийнх шиг МАН маш том ялалт байгуулсан. Тэгээд наймдугаар сард хүнд гар ч хүрээгүй байхад намайг хүн зодсон хэмээн Ганц худагт хорьсон. Тэрийг прокурор хүчингүй болгосон. Тэгээд суллагдсаны дараа дахиж энэ тухай асуугаагүй, яриагүй.

 

2016 он: Харин одоо намайг С.Зоригийг алсан биш алж байхад нь хажууд нь байсан гэж байна. Онц хүнд хэрэгт холбогдуулан дахин гүжирдэж байна. Би энэ асуудлаар прокурорт хандсан ч шалгаж өгөхгүй байна. Намайг амарч байхад тагнуулын байгууллагаас мэдэгдэх хуудас авчирч өгсөн. Намайг очтол дахиад сэжигтнээр татсан байсан. Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд байхгүй жишиг тогтоож байна. Нэг хэрэгт сэжигтний хоёр тогтоол гаргасан.  Хэзээ ч ийм зүйл байдаггүй. 16 жилийн өмнө сэжигтнээр татсан тогтоолыг маш нууц гэчихсэн. Маш нууц гэдэг нь бүх зүйл явцыг хаалттай байлгана гэсэн үг. Би энэ сэжигтний тогтоолыг зөвшөөрөөгүй. Тэгтэл хууль зөрчиж хийсэн тогтоолынхоо дагуу яллагдагчаар татаж байна. Би яллагдагчаар мэдүүлэг өгөхгүй гэсэн.

 

Үйл явц ийн өрнөсөн болоод одоо өрнөж буйг тэрбээр хэлэв. Мөн энэ хэргийг илрээсэй гэдгийг маш их хүсч, хэрэгтэн олдоосой гэж өдөр бүр залбирдгаа дуулгав. Учир нь өөрийгөө хамгийн их хохирч, хэлмэгдэж буй хүн хэмээн үзэж байгаа аж. Бас хуулийн дагуу шалгуулах хүсэлтэй байгаагаа хэлэв. 

 

Мөн өнгөрсөн баасан гаригт Э.Бат-Үүлээс хурууны хээ, цусны шинжилгээ авсан гэнэ. Хэрэг гарснаас хойш анх удаа, яллагдагчаар татсаныхаа дараа нотлох баримт хайж байгаа нь хачирхалтай гэдгийг тэрбээр хэвлэлийн хурлыг төгсгөлд хэллээ.

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ зоригийн хэрэг илрэхгүй ээ.. Угаасаа сонгууль болгоны өмнө л хэн нэгэнтэй холбож улс төрийн зорилгоор ашигладаг хөзөр л болсон төдий..
2016-09-18
Зочин:
Хэрэг дуусах тийшээгээ хандлаа гээд байсан. Нөгөө Булган ямар мэдүүлэг өгчихсөн юм бол? Отгонбилэгийн малчин гэдэг хоёр хүн алсан болж таарах нээ дээ. Улс төрийн захилгат аллага руугаа хазайсан байх гэж таамаглаж байна. Яг Бат-Үүл хэргийн газар байж таараад хананы шкапанд нуугдсан байсан юм биш биз? За мэдэхгүй ээ, илэрсэн ч ялгаа алга, илэрээгүй ч ялгаа алга. Тэгэхдээ тэргүй монголд хүн амины улс төрийн зорилготой хэргүүд хэзээ ч илэрдэггүй.
2016-09-18
Зочин:
АН-ын үед Зоригийн хэргийн сэжүүрээс бариад авсан байлаа. Харин Зоригийг алсан хүн МАН-ынх байж яавч болохгүй гэж МАН-ынхан улайрсаар... Бат-Үүл рүү дайрсаар...
2016-09-18
Зочин:
Би хувьдаа Зориг агсны амийг хөнөөсөн,эсвэл хөнөөхөд Бат Үүл оролцсон гэвэл яагаад ч үнэмшихгүй..Зориг агсны хэргээс хамгийн их улс төрийн ашиг хонжоо босгож байгаа хүмүүс хэн билээ? Хамгийн түрүүн хариуцлага хүлээх хүн бол хурандаа Мөрөн
2016-09-18
Зочин:
Нөгөө МАН-ын хөлсөөр юм бичдэг лалрууд нь дахиад гараад ирчихсэн Батүүлийг намнаж өгч байна аа. Ард түмэн та нарт Батүүлийг өгөөд явуулчихна гэж бодож байвал горьдсоны гарз шүү. Нэгийгээ үзнэ гэдгийг эртхэн мэдэж авсан нь дээр байх шүү. Миеэ Энхболдолигархиуд өөрсдөө булшаа ухаж байна гэж мэдээрэй
2016-09-18
Зочин:
Bat-Uulee bugdiig ni ilchleerei. Otgonbileg, Bagabandi, Enhbayar,S Bayar, Nyamdorj geed tsaad ezdiig ni deer ni Murun, Hushga Ganbold geed gar hol bologchidiig ni ilchleerei. Chi bol Baatar
2016-09-18
Зочин:
Ter uyeiin tsagdaagiin darga Murung bas Hushga Ganbold nar on- toi shuu. Tedniig ilchleerei
2016-09-18
Зочин:
Ардын нам 2000 онд УИХ-ын 72 суудлыг авч үнэмлэхүй ялалт авч Засгаа байгуулсан үедээ энэ хэргийг илрүүлэх боломж 100 байсан. Яалт ч аргагүй Ардын намынхан С.Баяр гэх мэт нөхдүүд холбоотой учраас хэрэг илрэхгүй олон жил болсон
2016-09-18
Зочин:
МАНгарууд Yvлийг золигт гаргах гэж элдвээр vзэх юм даа. Yнэн ялнаа
2016-09-18
Зочин:
Ene uls tur hiij ard tymnii tolgoig ugaaj olon jil bolloo. Ard tymen taivan jargaltai amidarmaar baina. en muukhai har medeelelee boliochee.
2016-09-18
Зочин:
за гэв гэнэт 18 жилийн дараа Бат-үүлийг шалгаад байх даа яахав дээ. Инээдтэй. Хэрэв Бат-Үүл холбогдсон байсан ч бүх гэрч, баримтууд аль хэдийн алга болсон байгаа, Жүжиг тоглохоо боль, Тухайн үед нь сайн шалгахгүй яасан юм? гэж асуумаар байна.
2016-09-18
Зочин:
sanaatai gutgeleg uur yu ch bish. gehdee chadahgui. niigemd zambaraagui bdal uusne.
2016-09-18
Зочин:
Tuhain Uyeiin MAHN Zorigiig aluulsan. Otgonbileg gol zahialgch ni. Bagabandi, S Bayar, Enhbayar, Nyamdorj nar gol huuvildagch nar. Tedniig chirne chuu
2016-09-18
Зочин:
Mieye Enkhbold erunhiilugch boloh tuluwluguuguu heregjvvleed ehekjee. Ursuldugchuu uridchilj namnaj bna gehees uur yu gehew....ene door doromjlood baigaa tenegvvded chinii odoo ene tsor tsor geed net uhaad eliireed suuj baigaa Erxchuluug ene xvn awchiraltscan yum shvv. Zorigiig amid baihad yu yu geed hewlel deer bichij bailaa. Ordnii tsonhoor sheesen taichigch uruunduu avchirsan geed bichij baisan biz dee. Jhan bodoltoi handmaar yum. Vvliig uanz bvreer oroldwol temtsehed belen shvv.
2016-09-18
Зочин:
Монголын цагдаа прокурор шүүхийг мэдэхгүй хэзээ ч ажлаа явуулж ирсэн явуулах ч болно шүү Тэнд АН байна уу МАН байна уу ямарч падлий байхгүй харин цалин хөлс хангамж нь л ёстой үнэхээр өрөвдмөөр харагддаг
2016-09-18
Зочин:
жаахан логиктой сэтгэдэг хүн бол бас ч ингэж хүн гүтгэж байхад мэдэхгүй байхгүй ээ.. 18 жилийн дараа сонгууль дөхсөн үед.. өрсөлдөгч намын хамгийн нэр хүндтэй нэгнийг хэрэгт унагаж байна. цэвэр хэлмэгдүүлэлт л бн
2016-09-18
Зочин:
ene humuus hiisen ajiltai heleh ugtei humuus . ta nart gai bolj ulsiin hogjliig hoish ni tatdag humuus bol MAH -han shuudee. iljegnii chihend alt hiiseh ch segserne, us hiisen ch segserne gedeg shuudee iljignuudee.
2016-09-18
Зочин:
Мөрөн. Багабанди. Баяр. Отгонбилэгийн ойр тойрныхоныг шоронд суулгаад шалгаач. Оросоос мэргэшсэн зөнбилэгтнүүдийг нууцаар аваад ирээч. Монголын хамгийн шилдэг бөө нарыг бөөлүүлж. Онгодуудыг нь буулгаачээ. Тэдний далдын хүчийг ашиглах нь зөв шүү. Хурц аа!!!!
2016-09-18
зочин:
АН энэ хэргийг шалгаж эхэлсэн, одоо ч хуулийнханы ихэнх нь АН-ын томилсон хүмүүс байгаа, Тэхээр хуулийнхан нэг юм олж дээ, гарцаагүй, Нийслэлд учруулсан хохирлоо барагдуулаагүй байхад нь шоронд хийчих юм биш байгаа даа
2016-09-13
Зочин:
Manaihan uneheer hunii mosoor yun hyarad solongosoos dooguur malnuud. Tamiin togoonoos hen ch garahgui. Helj bichij baigaa ni l gehrd yamar ch uhamsar baihgui. Iim humuusiin ur huuhed uunees dor bolno gej bodohoor aimaar
2016-09-13
Зочин:
Bat uuliig demjdeggui ch gesen hun alah hun bish gej bodoj baina. Ter dundaa naiziigaa
2016-09-13
Soongo:
битгий жүжиглээд бай, битгий сандраад бай, дуугай очоод шалгуул,
2016-09-13
Зочин:
Bat-Uulee bugdiig ni ilchleerei. Tsaad ezed ni boloh Otgonbileg, Bagabandi, Enhbayar, S Bayar, Nyamdorj bolon gar hol bologch Murun Hushga Ganbold nariig olchilne shuu. Chi bol Baatar.
2016-09-13
Зочин:
Batuulee gantsaaraa unahgui shuu. Enhbayar, SBayar Bagabandi, Nyamdorj nariig chireed unana shuu. Uhehdee der tavij uhne shuu hoo. Chi bol Baatar
2016-09-13
Шинжээч:
Хэрэг хуучирдаггүй юмаа! АН нь Булганыг баривчилсан. Тэр нь хэргээ хүлээсэн. Бат-Үүл аллагад оролцсоныг хэлсэн. Бат-Үүл, Булган хоёрын өмнө өгсөн мэдүүлэгүүд нь зөрөөд эхэлсэн.Тэгээд Бат-Үүл асуудлыг улс төржүүлж өгөр цагаан толгойгоо ялаас мултлах гарц хайж байгаа юм байна даа?!Өөр логик харагдахгүй л байна даа, чөтгөр гэж!
2016-09-13
Балдан:
Батүүлээ Н. Энхбаяраар яаж бах таваа хангаж байснаа сана даа? Чи хүүтэйгээ нийлж олон айлыг гэр оронгүй болгосон. Одоо бүх хөрөнгөө хураалгаж өөрөө шорондоо шогш доо. Хүний амин хэрэг хэзээ ч илэрдэг юм. Эсвэл чи өөрөө галзуурч солиорч хэргээ илчилнэ
2016-09-13
Зочин:
“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагматик боловсрол, мухар сүсгээр солигдож Монгол улс хөгжих бус олон арван жилээр ухарч, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал нь ганхахад хүрэв. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
2016-09-12
Зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
2016-09-12
zochin:
ih tesseen shalguulah heregtei shdee
2016-09-12
зочин:
Хар багаасаа олон гэмт хэрэгт холбогдож шоронжсон эрүүгийнхэнтэй ойртож дотноссоноос эрүүгийнхний арга барилаас нилээд суралцсан болж таарлаа. булгантай завхайрах гэж очихдоо л зүсээ хувиргаж эмэгтэй хүн шиг хувцаслаж очсон гэхээр сүрхий санаатай золиг байж. Тэгээд хэргийн газар эмэгтэй хүний малгайгаа орхиж нүдний булай болсон байна. Гэмт хэрэг заавал илэрдэг гэж цагдаагийнхан хэлээд байдаг оргүй үг биш бололтой.Муу нохой толгойт ингэж илэрдэг байж. Гайхалтай нь манай АН -н гишүүд дэмжигчид үхсэн болохоор нь хөөрхий муу С.Зоригийг золиосонд гаргаад амьд алуурчнаа өмгөөлөөд сүйд.Та нарыг ингэж ардчиллын бэлгэ тэмдгээсээ урвах юм гэж огт бодсонгүй.Жинхэнэ шаарнууд АН-д байдаг нь үнэн байна.Та нар дотор хүн чанартай ,мөн чанартай ,ёс жудагтай хүн алга уу.
2016-09-12
зочин:
Хэлсэн эрүү хувхайрч,хэмлэсэн бут урганаа гэж .
2016-09-12
ttttt:
shal hudalaa yriad tiim ym b0l ta bugeded buh erh medel baisan shdee
2016-09-12
зочин:
Энэ хорвоогийн үнэний төлөө,гагцхүү үнэнийг л хүсэж залбирдаг байх.гүтгэлэг аймшигтай шүү. Тухайн үед нь шалгасан бол болоо юм биш үү.энэ бол түр зуурийн л...ер.сонгууль хүртэлх ажиллагаа.
2016-09-12
зочин:
Одоо тэгээд залбирал чинь биелээд чамд хийсэн хэрэгт чинь тохирох ял оноох гэж байгаа юм биш үү. Чи ял завших гэж хийсэн хэргээ улс төржүүлэх хэрэггүй.Чи хэзээнээсээ баатар байгаагүй дандаа ард нь үлдэж шатан доор нуугдаж явдаг амьтан байсан болохыг ардчиллын партизанууд отолдог болохоор чи С.Зоригийг алаагүй ч булгантай шалиглаж явсан хийгээд гэрчийн хувьд энэ олон жил гэмт хэрэгтнийг хаацайлж ирсэн чинь нотлогдож байна л даа.Шившгийн хог. Баатар цолоо сайн дураараа эргүүлж өг.
2016-09-12
Зочин:
Битгий худлаа улс төржүүлж сүржигнээд бай, засаг нь АН, ерөнхийлөгч нь АН-х байхад илрүүлсэн юм биш үү?!
2016-09-12
чжэжэ:
Сонгуулийн дараа тагнуулаас гэж байна, прокуоро тагнуул чинь одоохондоо Эби-д л байгаа биз дэ. Сэрээч ээ .
2016-09-12
Зочин:
Энхбаяр, Батуул, Баттулга нарыг барьж хэрэг хулээлгэж чаддаггуй шуух засаглал гэгчийн хоосон субьектийг татан буулгах тухай Нямдорж нэг бус удаа хэлж байсандаа тийм биз
2016-09-12
Зочин:
Хачирхалтай энэ тэр гээд байхаар очоодл шалгуул жирийн иргэд бид очоод шалгуулдаг
2016-09-12
МАН түүхийн үнэнд гүйцэгдэнэ:
МАН тэтгэвэр танах гээд рейтингээ унагаачихсан Унасан рейтингээ дахин сэргээх гэж БатҮүлээр оролдож байна БатҮүлээр оролдоорой яахыг хармаар байна Зоригийн хэргийг улстөрүүлж хамгийн их ашиг унагаасан этгээдүүд МАН шүү Ашиг унагаасан МАН этгээдүүдийг нэрлэвэл сэтгэгдэлд багтахгүй Зөвхөн МАН ын гишүүн цагдаагийн хурандаа Мөрөнг шалга гэж БатҮүл хариу галлах байх шүү Мөрөн бол хамгийн их сэжигтэй этгээдүүдийн нэг
2016-09-12
Зочин:
жүжиг байна. Өөр сонин энэ монголд алга. Түүнд хошой баатар цол олгохоор болжээ
2016-09-12
Зочин:
Монголын ардчилалыг засаж залруулах гэсэн хуучин КОММУНИСТ эргүү тэнэгүүд болох өмхий дөрвөд НЯМДОРЖЫН хийж байгаа ажил. Энэ муу тэнэг ДӨРВӨД төрд гарахаараа дандаа ингэж эргүүтдэг байхгүй юу. 400 жил Монголын төр руу мөлхөөд аугаа Мандухай хатанд хоншоороо тас цохиулсан дөрвөдүүд Оростой хуйвалдан монголын төрийг 70 жил урдирдсан. Одоо Монголын эх орончдыг хооронд нь алалцуулах ажлаа эхэлж байна. БИТГИЙ МӨРӨӨД.
2016-09-12
иргэн:
Танай АН засаг барьж байхдаа илэрүүлээд өөрийг чинь эзэн холбогдогчоор тогтоогоод яллагдагчаар татсан ш дээ.Тэгэхээр чи бол алуурчинтай холбоотой муу Салга Амбан байна даа.
2016-09-12
Зочин:
Та нарын найзынхаас чиний ДНА олдохгүй гэж үү чи найзындаа очихоороо резин бээлий малгай гутал өмсөөд цай ч амсахгүй гардаг уу? ЭНЭ БОЛ ЦЭВЭР ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ. Өөрсдийнх нь засгийн газар онигоонд орж ард түмний сэтгэл хувираад ирмэгц орон нутгийн сонгууль ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл АН ыг болгож харагдуулдаг ээлжит жүжгээ тавьж байна. Та нар хэзээ шударгаар тэмцэж сурах юм бэ??? энэ доор бөөн бууны нохойнуудаа суулгасан байна
2016-09-12
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-09-12
Zalbiral:
Sain zalbiraarai gehdee uneneesee shuu
2016-09-12
зочин:
Ерөнхийлөгчид нэр дэвших гэж үзвэл үүнээс ч их юм үзэх байх. Сонгууль дуусахаар уучлаарай ч байхгүй болно доо
2016-09-12
Зочин:
ЧИ МӨН ТЭГЖ ЗАЛБИРДАГ БАЙХ ДАА, ХАРИН ЭСРЭГЭЭРЭЭ БИТГИЙ ИЛРЭЭСЭЙ ГЭЖ ӨДӨР БОЛГОН ЗАЛБИРДАГ ГЭВЭЛ АРАЙ ҮНЭМШИЛТЭЙ СОНСОГДОНО. ЯАГААД ГЭВЭЛ ГЭМТ ХҮН ЦАГ ҮРГЭЛЖ ГЭЛБЭЛЗЭЖ ЯВДАГ.
2016-09-12
Zochin:
Sain zalbiraad baigaarai udahgui ilernee ilerne...
2016-09-12
Zochin:
Ih sejigtei sanagdchihlaa Bat-uulee?
2016-09-12