Улсын хэмжээнд энэ оны эхний найман сард 52509 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 52760 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс төрсөн хүүхэд 1437 буюу 2.7 хувиар, амаржсан эх 1363 буюу 2.5 хувиар буурсан үзүүлэлт юм.
Энэ оны наймдугаар сард 6903 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 6944 болж, өмнөх сарынхаас амаржсан эх 14 буюу 0.2 хувиар, амьд төрсөн хүүхэд 5 буюу 0.1 хувиар буурчээ.
Улсын хэмжээгээр энэ оны эхний найман сард нялхсын эндэгдэл 977 болж, өмнөх оны мөн үеийнхээс 15 буюу 19.3 хувиар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1183 болж, өмнөх оны мөн үеийнхээс 208 буюу 21.3 хувиар өссөн байна.
Халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний найман сард 57088 болж, өмнөх оны мөн үеийнхээс 11398 буюу 24.9 хувиар нэмэгджээ. Өвчлөл нэмэгдэхэд:
Энэ оны наймдугаар сард улаанбурханаар өвчлөгчид 87 болж, өмнөх сарынхаас 302 буюу 77.6 хувиар буурчээ.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |