GOYO - Fall Winter 2016 Presentation show зохион байгуулагдлаа

ГОЁО брэнд Намар өвөл 2016/2017 коллекцио уламжлал ёсоор загварын шоу арга хэмжээгээр эхлүүлэн танилцууллаа. Загварын шоу 9/8-ны өдөр ASEM вилла цогцолборт зохион байгуулагдсан бөгөөд арга хэмжээнд загварын салбарт голлох үүрэгтэй хүмүүс болон нэр бүхий онцгойлон уригдсан зочид оролцсон байна. Энэ удаагийн коллекцио загварын бизнесийн сүүлийн үеийн чиг хандлагын дагуу танилцуулжээ.
Байгалын охь дээж, тасралтгүй эрэл хайгуул, тайвшрал, хээнцэр ... эдгээр нь GOYO - FW 16/17 коллекцийн үндсэн түлхүүр үгс юм. Нууцлаг агаад ер бусын, орчин үетэйгээ хөл нийлүүлэх алхах амжилттай эмэгтэй, их хотын чимээ бүтээн байгуулалтаас хол байх хүсэлтэй боловч ухаалаг, аялагч, чөлөөтэй хэв маяг бүхий эрэгтэй нь коллекцийн үндсэн идеал хэрэглэгчид ажээ.
Коллекци нь бүхэлдээ 150 загвараас бүрдэх бөгөөд сүлжээсний өвөрмөц шийдэл, нэхмэл ноолууран даавууг сүлжмэлтэй хослуулсан загварууд гол онцлогийг илтгэх бол модны холтос, хад чулууны өнгийг цахирмаа, цээнэ цэцгийн зөөлөн ягаан, цасны цагаан, элсний шаргал өнгөөр зөөллөсөн нь эмэгтэй загваруудад, гичний шар, гүн хөх өнгүүдээр туяа оруулсан хром өнгө нь эрэгтэй загваруудад энэ жилийн хувьд голлох байна. Мөн коллекцийн маш нарийн хийцтэй зарим загварууд цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн нь тухайн загварын хэрэглэгчдэд давтагдашгүй онцгой байх боломжийг олгоно.
ГОЁО Намар өвөл 2016/2017 коллекцийн загварууд ГОЁО нэрийн дэлгүүрүүдээр албан ёсоор худалдаанд гарлаа.
ГОЁО НЭРИЙН ДЭЛГҮҮРҮҮД:
- • Хан-Уул дүүрэг, Үйлдвэрийн нэрийн дэлгүүр
- • Улсын их дэлгүүр
- • Улаанбаатар их дэлгүүр
- • Шангрилла малл дэлгүүр
- • Сэнтрал малл дэлгүүр
- • Төв номын сангийн дэргэдэх Чандмань төв
- • Cashmere house дэлгүүрт тус тус байрлаж байна.












































































































СЭТГЭГДЭЛ БИЧИХ