Улаанбаатарт 20 хэм дулаан байна

Малчид, Тариаланчид, Хадланчдад зориулсан мэдээ:
Өнөөдөр газар тариалангийн бүс нутгаар бороо хур багатай, ихэнх нутгаар дулаан байна.
2016 оны 09 дүгээр сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Говийн аймгуудын зүүн хэсгээр, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүнээс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говиор 26-31 градус, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 19-21 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ