Төмөр замын тээврийг ярилцана

img

 09.00 цагт: Blue Sky зочид буудалд Үндэсний Статистикийн Хороо, Австрали улсын Статистикийн Товчоо болон НҮБ-ын Статистикийн хэлтэстэй хамтран “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын групп”-ыг байгуулах Улаанбаатар хотын группын Удирдах зөвлөлийн 5 дахь удаагийн хуралдаан эхэлнэ. 


11.00 цагт: Төмөр замын удирдах газарт Монгол, Орос, Хятад гурван улсыг дамнасан төмөр замын тээврийн коридорыг хөгжүүлэх асуудлаар гурван талт уулзалт, зөвлөгөөн болно. 


11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд БЗД-ийн ИТХ-д бие даан нэр дэвшигчид БЗД-ийн сонгуулийн хороо, сонгуулийн хуулийн талаар мэдээлэл хийнэ.


14.00 цагт: Гадаад харилцааны яамнаас зохион байгуулдаг “Мэдээллийн цаг” тус яамны Зөвшилцөл танхимд болно. “Мэдээллийн цаг”-т Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил болон холбогдох газрын захирлууд оролцоно. 


14:00 цагт: Ардчилсан хувьсгалын анхдагч ахмад зүтгэлтний холбооны СХД-ийн салбараас намын шинэчлэл, сонгуулийн асуудлаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


16:00 цагт: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат барилгын салбарын төлөөлөлтэй уулзана. Уулзалт "А танхим"-д болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ