“Ухаанаараа Уралдъя 3” хөтөлбөр

- 2016.9.12-2016.9.18 хооронд үргэлжлэх туршилтын хугацаанд ангийнхаа группыг үүсгэж оролцоод, асуултуудад нь хариулан ангиараа ТУРШЛАГАТАЙ БОЛООРОЙ.
- Группын гишүүдийн тоо их байх тусам олон асуултад хариулж их оноо авах боломжтой. Жишээлбэл, Өмнөх хөтөлбөрүүдийн ялагч ангиуд группдээ 38-40 гишүүнтэй байсан. Тиймээс ангийнхаа БҮХ ХҮҮХДИЙГ ХАМРУУЛААРАЙ.
- Өдөр бүр ирэх 2 АСУУЛТДАА ЗААВАЛ ХАРИУЛААРАЙ. Буруу хариулсан ч 3 оноо нэмэгдэж орно. Мэдээж зөв хариулахыг хичээх нь чухал. Зөв хариулвал 10 оноо багтаа авч чадна.
- Асуулт ирэх үед ангиараа хамтдаа байж, НЭГЭНДЭЭ ТУСЛАХЫГ ХИЧЭЭГЭЭРЭЙ. Ингэснээр зөв хариулах магадлал ихэснэ.
- Амралтын өдрүүдээр хүүхдүүдийн идэвх суларч, асуултдаа хариулахгүй байх нь их. Тиймээс АМРАЛТЫН ӨДӨР Ч АСУУЛТДАА ХАРИУЛААРАЙ.
- Хэрэв танай анги өрсөлдөгч ангиудаас цөөн оноогоор хоцорч байвал группынхээ 30 оноог дэнчин тавьж нэмэлт асуултад хариулж, АЗАА ҮЗЭЭРЭЙ. Хэрэв зөв хариулвал 60 оноо авна. Чадахгүй бол 30 оноогоо алдах юм шүү.
- Ангийнхаа хариуцлагатай нэг гишүүнд явцын БҮРТГЭЛ ХӨТЛӨХИЙГ ДААЛГААРАЙ. Группын гишүүн бүр өдөрт 2 асуултдаа хэрхэн хариулсан, ямар асуулт ирсэн зэргийг нарийн бичээрэй. Яг өмнөх ялагч ангиуд шиг.
- Мэдэхгүй асуулт ирвэл гэр бүл, багшаасаа асуух эсвэл интернэт, СУРАХ БИЧГЭЭС ХАЙГААРАЙ.
- Группын гишүүдээ идэвхтэй оролцуулахын тулд дотроо БЯЦХАН УРАЛДААН ЗАРЛААРАЙ. Хамгийн их оноо цуглуулсан, хамгийн олон асуултад идэвхтэй хариулсан гишүүн гэх мэт.
- Хөтөлбөрийн үе шат бүрт Юнителээс оролцогчдод өгч байгаа мэдээлэл, зөвлөгөө бүрийг алдалгүй авч байгаарай. Үүний тулд Unitelofficial фэйсбүүк хуудас болон WWW.UNITEL.MN/UU САЙТЫГ БАЙНГА ШАЛГА.
Ингээд “Ухаанаараа Уралдъя 3” хөтөлбөрт оролцохоор бэлтгэж буй
бүх анги, группүүддээ амжилт хүсье.
Дэлгэрэнгүй мэдээллийг Юнителийн 1414 лавлах төв болон www.unitel.mn/uu сайтаас аваарай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ