АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийнэ

img

МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д

 

10.00 цагт: Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад Хэргийн Яамны Орлогч сайд Милослав Сташек тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж байгаатай холбогдуулан МҮХАҮТ Чехийн Худалдааны Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулах гэж байна.  Холбоо барих утас: 99051096 /МҮХАҮТ-ын МОНХГазар/

 

 

ХЗДХЯ-ны 102 тоотод

 

10:30 цагт: Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг МҮХАҮТ, АОЭНХ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас хууль бусаар дарамт учруулсан , хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгах зэргээр эрх ашгийг нь хохироосон асуудлын талаар санал солилцоно.

 

Улаанбаатар хотын цагдаагийн газрын 108 тоотод

 

11:00 цагт: Англи улсын иргэн амь насаа алдсан гэмт хэргийн талаар Хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээлэл хийнэ. Утас:91002777

 

Ардчилсан намын байранд

 

11:00 цагт: НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Холбоо барих утас 88028646, 91116932

 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

 

11:30 цагт: Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татаж шалгаж эхэлснийг эсэргүүцэж СГЗ С.Амарсанаа, МУГЖ Д.Сосорбарам тэргүүтэй Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд хэвлэлийн хурал хийхээр болжээ.

 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод

 

11:30 цагт: Монголын Хуульчдын холбооноос ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТ-ыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

"Монгол ньюс" хэвлэл мэдээллийн төвд

 

12:00 цагт: Дуучин Зоригт, Хишигдалай хоёрын хамтарсан "Хайртай хүндээ" тоглолтын хэвлэлийн бага хурал болно.

 

Спортын төв ордны 1 давхарт

 

13:00 цагт: Азийн оюутны аваргын эрэгтэй сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээний хэвлэлийн хурал визитийн өрөөнд болно

 

Хангарьд ордны 14 давхарт

 

14:00 цагт: "Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт" бизнес форум 10 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд ОХУ-ын Новосибирск хотноо зохион байгуулагдана. Энэхүү форумын хүрээнд хийгдэх ажлын дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл өгөх уулзалт болно.

 

БСШУСЯ-ны 401 тоотод

 

14:00 цагт: шилдэг залуу эрдэмтдэд инновацийн дараах тэтгэлэг олгох арга хэмжээ болно. Холбогдох утас: 88989878

СЭТГЭГДЭЛ БИЧИХ