Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг агсны амийг зэрлэгээр бүрэлгэсэн хэргийг цагдаа тагнуулын байгууллага 18 жилийн турш мөрдөн шалгаж байгаа ч, тодорхой ахиц гаралгүй өдийг хүрсэн.
Улмаар саяхнаас хотын дарга асан Э.Бат-Үүлийг уг хэрэгт дахин сэжигтнээр татаад байгаа билээ. Тэгвэл “Монгол ньюс” мэдээллийн төвд МУСГЗ Д.Сосорбарам тэргүүтэй Ардчилсан намын гишүүд хэвлэлийн хурал зарлаж, С.Зоригийн хэрэгт холбогдуулан Э.Бат-Үүлийг сэжигтнээр татаж буй нь сонгууль угтсан эсрэг намын зохиомол гүтгэлэг хэмээн үзэж буйгаа мэдэгдлээ.
Мөн Э.Бат-Үүлийг гэмт хэрэгт хилсээр холбогдуулан хэлмэгдүүлэх гэсэн ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардлаа. Хэвлэлийн хурал яг одоо үргэлжилж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: MMINFO.mn
Уншиж байна |