Нийслэл дэх “Алтан намар”

Намрын ногоон өдрүүд үргэлжилж байна. Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилготой үзэсгэлэн худалдаа нийслэлийн хэд хэдэн байршилд гарч буй.
“Алтан намар” өргөтгөсөн худалдаа гэхэд нийслэлийн 38 байршлын 370 цэгт гарч байна. “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд 14 аймгийн 13 сум, нийслэлийн 5 дүүргийн нийт 240 ногоочин, 6 аж ахуй нэгж, 12 хоршоо, 4 төсөл хөтөлбөр оролцож 950 гаруй тонн төмс, хүнсний ногоо, тариамал болон байгалийн жимс, жимсгэнэ, гоёл чимэглэлийн мод, бутны суулгац, эмийн ургамал борлуулах юм байна. Тус үзэсгэлэн ирэх 10 дугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ.
Мөн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг “Мишээл экспо” төвд энэ сарын 20 хүртэл үргэлжлэх юм.











































































СЭТГЭГДЭЛ БИЧИХ