М.Энхболд Ерөнхий сайд болно гэв үү?

img

 

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорно гэсэн мессеж дахиад л явж эхэллээ. Энэ удаад түүний орны хүн тодорчээ. Одоогийн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд болох гэнэ.

 

Өмнө гарч байсан мэдээллээр УИХ-ын нэр бүхий зарим гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлсэн гэж байв. Үүнд Засгийн газрын  Хэвлэл мэдээллийн албанаас залруулга хийж, нэр гарсан гишүүдээр “Би тэгээгүй” гэдэг үг унагуулан олон нийтэд хүргэсэн. Гэтэл дахиад л ийм мэдээ түгээд эхлэв.

 

Энэ удаад тун ортой байж болох гаргалгаа бүхий мэдээллийг зарим мэдээллийн хэрэгсэл нийтэлсэн байна.

 

Үнэндээ бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад араас нь харамсаж үхчих гээд байх нэг ч шалтгаан байхгүй. Бүрэн бүтэн болоод сар илүү болж байгаа ч хэл амтайхан батлуулсан төсвийн тодтоголоос өөр юм алга. Тэр нь бөөн асуудал. Сарын дараа болох Орон нутгийн сонгуульд намдаа хасах оноо авчрах төслийг зүтгүүлсээр бараг л бүгдийг нь батлуулсан.

 

Өөр хийсэн ажил байхгүй гэхэд болно. Сар илүү хугацаа гэдэг бага биш. Тийм болоод өнөөдөр энэ Засгийн газар олон нийтэд дүн тавиулчихаад сууж байна шүү дээ. Хасна, танана, хэмнэнэ гэж л ярих...Дорвитой хийсэн биш гэхэд ядаж санаачилсан зүйл алга. П.Жасрай агсны алдарт “хонгилын үзүүр дэх гэрэл” ёлтойх ч үгүй байгаа юм.

 

Өнөөг хүртэл элдэв томилгоо л хийж сууна. Тэр нь ч дуусаагүй.

 

Хэрэв өнөөдөр мэдээлээд байгаа шиг М.Энхболд Ерөнхий сайд болох гэж байгаа бол хамгийн сайн алхам. Ж.Эрдэнэбатын “муу” ажиллаад байгаад ганцхан шалтгаан бий. Түүнд зангараг алга. Саяын төсвийн тодотгол дээр хар. Сайн задлаад уншвал хөөрхий оюутны тэтгэмж, хүүхдийн мөнгөнөөс танахааргүй шийдэх боломж байсныг анзаарна. Сайд болгон нь том толгой. Ерөнхий сайддаа дийлдэхгүй. Хэзээ ч бүтэхгүй үлгэрийн юмаа тодотгол оруулж зүтгүүлсээр батлуулсан. Аз болж улс хэдэн төгрөгтэй болвол төсвийн жагсаалтаа бариад одоохондоо хэрэгцээгүй олон зүйлд хөрөнгө шидэхээр болчихож байгаа юм. Энэ мэтийн шалтгаан М.Энхболдыг шийдвэрээ өөрчлөхөд хүргэсэн байж болох. Өөр бас нэг том шалтгааныг бас ярьж байна. Тэр нь Шадар сайд У.Хүрэлсүх. Зэрэгцүүлээд тавибал Ерөнхий сайдаасаа хамаагүй зантгар Шадар сайд харагдаж байгаа. Элдэв долоон юм ярьж сүржигнэлгүй, сэмхэн гэмээр явсаар Засгийн газрын Шадар сайдын албан тушаалд тухлаад авсан У.Хүрэлсүх одоо М.Энхболдын ганц асуудал нь болоод байгаа аж. Энэ чигээр нь явуулаад байвал Ж.Эрдэнэбатыг, тэгээд өөрийг нь түлхчихэж мэдэх хүч У.Хүрэлсүхэд бий. Нэгэнт хөдөлгөөд эхэлбэл зогсооход хэцүү. Харин энэ чигээр нь байлгаж байгаад өөрөө дээр нь очоод суучихвал хэсэгтээ хөдөлгөхгүй байж болно. Юмыг яаж мэдэхэв, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхий сайд болоод авбал Санжийн Баяр шиг намын дарга, Ерөнхий сайд хоёрыг хамтад нь өг гээд элбэгхэн суучих хүн. Энэ хоёр суудлыг нэг дор мултлуулах ямар байдгийг М.Энхболд мэдэхийн дээдээр мэднэ. Хэрэв ийм юм болвол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай зүүдлээд ч хэрэггүй гэсэн үг. Үйл явдал хэрхэн өрнөх вэ гэдэг М.Энхболдын “нүүдэл”-ээс хамаарахаас болсон бололтой.

 

Ийм мэдээлэл гараад эхэлжээ. Үнэн эсэх нь удахгүй мэдэгдэнэ. Харин МАН-ын дотоодод намын удирдлагын төлөөх тэмцэл нэлээд хурцдаад байгаа нь л тов тодорхой байна.

 

Б.БАЯР

Эх сурвалж: www.polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zuv zuv:
Erdenebat ug ni sain bolovch, tsaana ni uls tord jinhene garshsan, mergeshsen lanjgaruud baigaa bolhoor uneheer tedniihee derged chul haragdaad zangarag ni dutaj baina. M.Enhbold iim zasagtai, EC-tai yavbal Eronhiilogchiin songuulid ooroo devsheed shuud unana. Uchir ni namiin ner hund, zasgiin ner hund l sayahnii tomilgoo, tosviin todotgoloosoo ehleed unaad ehelsen.
2016-09-16
Зочин:
АРДЧИЛСАН НАМЫН МАНГАРУУДАД НЭГ ЗУЙЛИЙГ САНУУЛАХАД ТА НАР АРАЙ Л ЭРТ МАНГАРТАЖ БАЙХ ШИГ БАЙНА!!!!!! БУУ БАЯРЛА!!!!! ОДОО ЗУГЭЭР Л ОРОН НУТАГТАА УНАХАД Л БЭЛТГЭЭД СУУЦГААЖ БАЙ!!!!!!
2016-09-16
Зочин:
hurdhan shig ogtsrosoi balai umnuud.
2016-09-16
dovdon:
Halaa colio bagdaagui dee. MAN-iin nohod mini elej yariltsaad ajilaa l hii ,Manai neg mundag zohiolchiin Yyliin mod ondorch yg undcee tuldag Yhaant caichuud erdemteich ulc ardaa tushdeg ard tumnee concood ajilaa hiine bizee. Zaluuhan caidaa tusheed zalaad yavahad bolohgui ni uu baih vee. Bolgonoo gevel arga ni oldono Bolgohgui gevel shaltag mundadgui gedeg curgamj baidag daa. Zov bodoj ajilaa hiine biz dee. Ta naraac Amjilt, Amjilt !!!
2016-09-16
Harin ene Erdenebatiin zasag Munhbat nar arai l u:
zaluuchuud yralztal saihan ajillaad ogohgui heden anketan dund l budilaad hen negnii husliig bieluulj darga bolgoh geed l munginaad hamag tsagaa urj baih um odoo bolioch dee erchteihen dorvitoihon ajillaach dee
2016-09-15
Зочин:
наад эрдэнэбатаа хурдан огцруулж үз.
2016-09-15
Nam bus irgen:
Alban tushaalin naimaachid. Dampuursan tur zasag. Avilgalchid. Offshore-chid.
2016-09-15
Иргэн:
Албан тушаал горьлогсодын аргаа барсан захиалга харууслын мэдээлэл байна. Энхболд тэгж сар болоод бодлоо өөрчлөөд байдаг болчимгүй хүн бишээ. Харин Хүрэлсүх өөрийгөө мэдэхгүй юм шиг аяглаад байвал хоосон хоцорчих ч асуудал үүсч магадгүйдээ. Энхбаяр шиг сэтгэл нь ханахгүй байвал Хүрэлсүх л хохирно.
2016-09-15
dovdon:
Halaa colio bagdaagui dee. MAN-iin nohod mini elej yariltsaad ajilaa l hii ,Manai neg mundag zohiolchiin Yyliin mod ondorch yg undcee tuldag Yhaant caichuud erdemteich ulc ardaa tushdeg ard tumnee concood ajilaa hiine bizee. Zaluuhan caidaa tusheed zalaad yavahad bolohgui ni uu baih vee. Bolgonoo gevel arga ni oldono Bolgohgui gevel shaltag mundadgui gedeg curgamj baidag daa. Zov bodoj ajilaa hiine biz dee. Ta naraac Amjilt, Amjilt !!!