Өнөөдөр номын баяртай

“Ulaanbaatar book fair 2016” олон улсын номын баярыг энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэ үеэр ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтайгаар худалдахаар болжээ.
Номын баяраар:
- Олон улсын соёлын үзэсгэлэн
- “Ном яръя, кофе ууя”
- “Уншлагын баяр”,
- Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах,
- Ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ
- Зохиолын дүрийн тоглолтууд,
- Номын үзэсгэлэн худалдаа
- Хүүхдийн зургийн уралдаан
- Номын шагналтай олон тэмцээн уралдаан болох ажээ.
Арга хэмжээнд Улаанбаатар хотын номын сангууд, Монгол Улсад суух Элчин сайдын яамд, ном эрхлэн гаргагч байгууллага, зохиолч, уран бүтээлч, их дээд сургуулийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцохоор болжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ