АН-ын даргыг гаднаас томилъё

img

 

Улс төрийн ууган хүчний нэг Ардчилсан нам өнөөдөр хурлаа зохион байгуулж чадахгүйдээ хүртэл элгээрээ хэвтээд байна. Улс төрийн нам олон угшилтай байх нь эв нэгдлийг сарниулж, задарч бутрахыг үндсийг тавьдаг аж. АН-ын угшил МСДН, МоАХ зэрэг олон намын нэгдлээс гадна тухайн намд байж байгаад салан тусгаарласан эрхмүүд ч буцаж орсон байдаг. Ямартаа л сонгуулийн өмнөхөн ИЗНН, МҮАН-ынхан Ардчилсан намд эргэн ирж нэгдэн зовлонг нь нэмэх вэ дээ. Дээр нь АН дахь “Алтангадас”, “Шонхор”, МоАХ, МҮДН гээд олон фракц дотроо начилддаг. Дээр нь Шинэчлэлийн хөдөлгөөний залуус нэмэгдээд байгаа. Энэ бүхэн эргээд сонгуулийн дүн, төр барилцахад ч сөргөөр нөлөөлдөг талтай.

 

Өнөөдөр АН бүхэлдээ гудамжинд гарч, төр, засгийн бодлогын гадна зогсчихоогүй байгаа. Энэ нь АН-аас бүх ард түмний санал авч сонгогдсон Ерөнхийлөгч, парламент дахь 10 суудал, НИТХ-ын мөн хэмжээний төлөөллөөр баталгаажина.  

 

Дээр нь сум, дүүргийн ИТХ-ын сонгууль гэх улс төрийн намын хувьд, тэр дундаа цөөнхийн суудалтай байгаа АН-ын хувьд нэн хариуцлагатай үе ирээд байгаа. УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуулиар МАН-ыг үнэмлэхүй олонхиор сонгосон сонгогчид эдүгээ сум, дүүргийн сонгуульд сөрөг хүчинг илүүтэй сонгох найдварыг АН-ынхан тээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Гэхдээ сонгогчдын итгэлийг татах эсэх нь АН-аас шалтгаална.  Харамсалтай нь энэ нам УИХ-ын сонгуулийн дараах ялагдлын шокноосоо өнөөг хүртэл гараагүй юу, эсвээс нам доторх олон жил үргэлжилсэн фракц хоорондын зөрчилдөөн эргэж нэгдэхээргүй, эвлэж хэлэлцэхээргүй таслагдсан уу бүү мэд, төв аппаратдаа улс төрийн шийдэлд хүрч чадахгүй сууцгаана.

 

Тиймээс л эхлүүлээд орхисон ҮЗХ-ны хуралдааныг дахин дахин хойшлуулж, эдүгээ орон нутгийн сонгуулийн дараагаар товлолоо. Энэ нь АН сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд удирдагчгүй, үүрэг гүйцэтгэгчтэйгээр оролцох нь. Ер нь УИХ-ын сонгуулиар ч намын даргаа эсэргүүцсэн хэвээр, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр төв штабаа ахлуулсан байдаг.

 

Орон нутгийн сонгуулийг аймаг, нийслэлийн АН-ын дарга нар удирдаад оролцох байх. Тухайлбал, Улаанбаатар хотод нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл сонгуулийн штабаа ахална. Энэ мэтчлэн аймгуудын АН-ын дарга нар орон нутгийн сонгуулийн штабаа удирдана. Мөрийн хөтөлбөрөө ч тухайн сонгуулийн штабын ахлагч нар боловсруулах биз. Магадгүй өнөөдрийн намын удирдлагын үүрэг гүйцэтгэгчид орон нутгийн сонгуулийн штабыг ахлах эрхмүүдэд үүрэг чиглэл өгөх байх.

 

Нөгөөтэйгүүр ардчиллын партизанууд залуучууддаа халгаатай юм. “Энэ үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна” гэх алдарт үгийг ойшоодоггүй бололтой. Залуус нь өөрсдийгөө дэмжихийг АН-ын удирдлагуудад хэлж, шаардаж л байсан. Хамгийн ойрын жишээ нь АН-аа шинэчлэх хөдөлгөөнийхөн. АН-ын залуус өнгөрсөн дөрвөн сараас удирдлагууддаа шаардлага хүргүүлж байсан хэдий ч тодорхой үр дүнд хүрээгүй. Харин эдүгээ тэдний шаардлагыг хүлээн авч, хэлэлцэхээ намын даргын үүрэг гүйцэтгэгч мэдэгдсэн гэдэг.

 

Ер нь АН-ынхан өөрсдөдөө итгэдэггүй, өрөөлийн үгэнд орж, бусдын аманд багтаад байгаа хандлага ажиглагддаг. АН-ын төр, засгийн эрх барьж байсан он жилүүдэд Н.Алтанхуяг МАХН-тай буюу Н.Энхбаяртай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулж, гишүүд дэмжигчдээ төдийгүй, олон нийтийн зэвүүг хүргээд авсан. Намаа  фракцгүй АН болгохоо уриалан тамгыг нь авч байсан З.Энхболд ч сонгуулийн дараагаар МАХН-ын дарга Н.Энхбаяртай мөр зэрэгцэн зогсож, сонгуулийн үр дүн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байлаа. Цаашлаад хамгийн сүүлд АН-ыг Н.Энхбаяр толгойлно гэх мессэж ниссэн.

 

Магадгүй энэ бүхнээс АН-ын хагарал дээд цэгтээ тулж, нуруу харуулсан нөхөд энд тэнд эвсэн хуйвалдаж байгаа бололтой дог. Эдүгээ нам доторх фракц байтугай, гаднаас хэн нэгэн “Би АН-ын дарга болъё” гээд ороод ирэхэд хэн ч эргэлзэхээргүй боллоо. Магадгүй намаасаа салан тусгаарлаж, улс төрийн хүчин байгуулсан эрхмүүд АН-д бий. УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуулийн тойргуудад гэр бүлээрээ нэр дэвшин өрсөлдсөн ч ялагдан, гудамжинд чацга царайлж яваа /өөрийнх нь хэлснээр/ “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай АН-ын даргад нэрээ дэвшүүлсэн байхад гайхах зүйлгүй. Ер нь АН дотроо нэгэнтээ ойлголцоо больчихсон хойно гаднаас удирдагч сонгочихвол яалтай.

 

Ийнхүү  АН-ын уналт хэдий хүртэл үргэлжлэхийг таашгүй.

 

Н.Энхлэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
manai namd hench baisan yalgaa baihgui bolson eruugiin elment eruu ovdog ni niilsen ovgon,bieen unlegch edej uuhiin don ene ertsentsiin bulai buhen shurgan orj boldogooroo neltei uchir hench baisan adil bolson ene bol minii zutegsen nam iljireed yalzraad hun toohgui bolj baiga nam
2016-09-20
Зочин:
hahahaha
2016-09-20
Зочин:
Амбицгүй зүгээр сайхан залуучуудыг гаргаж ирэх хэрэгтэй. АН гэхдээ тэднийг хүлээж авч удирдуулах ямар ч чадамж байхгүй л дээ. Намыг үнэн шинэчилье гэвэл миний сэтгэлд багтаж л байна даанч энэ бол мөрөөдөл юм даа. Уг нь аятайхан аваад явбал нэр нь хүртэл чимэгтэй юмсан. Ардчилалыг би үнэхээр хайрлаж дээдэлж явдагийм.
2016-09-20
huurhii duu um ma ni bad me hum:
Zailuul muu ardcjsan namiin sharil deer ni idej uuh huuhen muriitei togloomiin don shugelsen shorongiin ugshiltai darga nar ni horoov gj bichih heregtei
2016-09-20
ардчилал:
АН-д анхнаасаа буруу хүмүүс элссэн байсан.дээд шатандаа арай гайгүй гэхдээ 50 хувь нь гаайгүй, дунд шатандаа 30 хувь гайгүй, доод шатандаа авах юмаар тун тааруу хүмүүс нийлж ардчлалыг бий болгож байна гэж үнэн дампууруулсан даа.Сумдуудад байгаа АН-ын гишүүд гэхэд л архи уудаг,зодоонч, хэрэг түвэг тарьсан, шоронд орсон аль л болохгүй хүмүүс байсан даа.
2016-09-19
Батэрдэнэ:
АН хэнийгээ дарга болгох нь та нарт падлий байхгүй МАНгаруудаа. Доллар 1300 төгрөг болгох, 4 хүүхэдтэй ээж болгонд байр өгөх, зээл тавилгүй бүх өрнөөс гаргах амлалтаа хурдан хэрэгжүүлэхээ л бод. Та нар амлалтаа биелүүлчих юм бол АН ямар даргатай байхаас хамаарахгүй та нар ялна. Биелүүлэхгүй бол та нарыг АН ямар даргатай байхаар хамаарахгүйгээр хусна!
2016-09-19
L:
Yamar nam geh ve
2016-09-19
Зочин:
Шал худлаа үнэн мэдрэмжгүй юм бичхиймаа...жишээн ИЗННыг ганц оюунаар хардаг цаг өнгөрсөн гдг нь саяын сонгуулиар тодорхойл харагданлээшдээ. Тгээдч АН гдг нам байхгүй болоод 10 гаран жил болжоогоом байнлээшдээ. МАНАНг гол нам зам гж матралдгаа больцгоомоорын.
2016-09-19
балт:
ан гэж юү бсын .хулгайч нарл нэгдэж зохион байгуулалттай мафи болсон шдээ ..ҮНДЭС УГШИЛ .ТҮҮХЭЭ НЭГ ЭРГЭЭД ХАРДАА ...юү харагдаж бна .жинхэнэ шааруудын цуглуулга бгаа биз ..ямар сайндаа талиигч зориг ..хулан гээд сэхээтнүүд нь байдал бишдлээ гээд салаад өөр нам байгуулхавдээ ..гудамжны баахан архичид ажилгүйчүүд шоронгиин рёцётив. заа тэгээд монголын аль болохгүй бүтэхгүй нь А ХОЛБОО гэсэг нэр зүгээд төр лүү дайрдаг ..иим л юм бна ..юүн улс төриин нам .тэр чинь шал өөр зүйл .энииг ойлготол их удна доооо
2016-09-19
Зочин:
Гуравдагч нам гэгддэх хүчнүүд нэгдээд МАНАНг арилгах чадал, зориг, сэтгэл алга уу
2016-09-19
Зочин:
АН анх байгуулагдсан цагаасаа л хувийн ашиг хонжоо хайгчдын YYР уурхай босон учраас одоогийн энэ байдалд хурсэн тедийгуй араасаа бусад намуудыг Yлгэрлэн дууриаж дагуулсан нь енеегийн ийм байдалд хургэж байгаа юм!Одоо АН-ыг бурмесен татан буулгах хэрэгтэй! Шинэ уеийн залуус еерсдийн узэл бодлоо роо одоогийн АН -ын луухгаруудыг нэгийг ч оролцуулахгуйгээр шинэ нам байгуулж хучээ узэх хэрэгтэй! Тэгэхгуйгээр одоогийн энэ намуудын цусыг хичнээ сэлбээд ямар ч нэмэргуй! Баас хатавч умхийгээ тавьдаггуй гэгчээр одоогийн энэ намуудынхан хэзээч ард тумний телее явахгуй нь мэдээж болсон цаг! Ард тумэн ЮМЫГ ЯАЖ МЭДЭХЭВгэж 2016 оны сонгуулиар МАН-д боломж егсен боловчтэр МАН нь эргээд САЛААВЧ узууллээдээ
2016-09-19
САНАЛ:
ШИНЭ ЗАЛУУ ХҮНЭЭР Л ДАРГАА ТАВИХ ХЭРЭГТЭЙ ХУУЧЧУУЛЫГ ХЭН ТООХОВДЭЭ ЕР НЬ ЭНЭ НАМ ДАРААГИЙН ЭЭЛЖ БУЮУ ЦУС СЭЛБЭХ ЦАГ БОЛСООН
2016-09-19
Зочин:
Ардчилсан намынхан анх ийм л юм хийх гэж Монгол Улсын ард түмний бүтээсэн хөгжлийг үгүй хийж хувааж идэх л гэж хуйвалдаж гарч ирсэн одоо өөрсдийнхөө хоронд хордоод лидер гэж байхгүй их бага идсэнээ дуудалцаад хөөрхий хэцүү л дээ но-той хүн гэж уначихвал юм нь илрэх гээд мөн их сарвалзаж байнадаа цагийн аясаар илрэнэдээ зайлуул яаж хөгжих билээ энэ нам ирээдүйрүүгээ гар буугаар буудаад байхаар
2016-09-19
Зочин:
Рекетүүд гудамжны хулгайч луйварчдаасаа салаагүй цагт АН-д олон түмэн саналаа өгөхгүйээээээ
2016-09-19
Зочин:
Рекетүүд гудамжны хулгайч луйварчдаасаа салаагүй цагт АН-д олон түмэн саналаа өгөхгүйээээээ
2016-09-19
Зочин:
МАН-аас даргаа сонго ха ха ха
2016-09-19
Зочин:
МАН-аас даргаа сонго ха ха ха
2016-09-19
Зочин:
МАН-аас даргаа сонго ха ха ха
2016-09-19
Зочин:
Hulgai luivar hiiseer neg negendee bairtsaalgdaad udaj bn da. Lider nertei yumnuud ni neg negniigee haraad suuj bdg. Naad namaa yer ni orhiood yavsan deer dee lideruudee. Buh niiteer ni songuuli hiilge.
2016-09-19
зочин:
АН-ын удирдлагууд өөрсдөө улсын хөрнгө их багаар хулгайлаад одоо бие биедээ хатуухан үг хэлж чадахаа байчихсан тэгээд дарга цэрэг, өөрчлөлтөө хийж чадахаа байчихаад байгаа. Хэн нэг нь ам дугарвал хулгай хийсэнийг нь дэлгэчих гээд. Үндсэндээ бие бие барьцаалсан тул энэ намаас олигтой шинчлэл гархгүй авслагдаж бафйгаа юм.
2016-09-19
!!!:
Чяцга Гүн балайгаар яанаа !
2016-09-19