Дахин төлөвлөлтөөр 104 тэрбумыг үр ашиггүй зарцуулжээ

img

 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны явцын тухай мэдээллийг Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар мэдээллээ.

Тэрээр “2012-2016 онуудад гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 баршилд 34 төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулалтаар шалгарсан. Одоогийн байдлаар 18 төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц зогссон, 3 нь огт барилгын ажлаа эхлүүлээгүй, ажил удааширсан байдалтай байна. Нийтдээ дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянган орон сууц барихаар төлөвлөж байсан ч өнөөдөр нэг хувьд ч хүрэхгүй байна. Ажил ингэж удааширч, гацах болсон шалтгаан нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалттай барьсан 300 айлын орон сууцыг зориулалтаар нь ашиглаагүйтэй холбоотой. Мөн олон бүс нутагт тархай, бутархай маягаар төлөвлөж, төлөвлөлтийн бүсүүдэд шугам сүлжээ татахад хүндрэл үүссэнтэй холбоотой” гэж тайлбарлав.

Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг 2010 онд эхлүүлэхдээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу эхлээд 7 дугаар хорооллоос төлөвлөлтийг эхлүүлж багц багцаар нь барилгажуулахаар шийдвэрлэж, газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалтай  300 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулжээ. Яг ийм  байрыг дүүрэг бүрт барихаар төлөвлөж байсан боловч 2012 онд энэ төлөвлөлтийг өөрчилсөн байна.

2012-2016 онд  гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж байсан ч  таван мянга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас болж зогсонги байдалтай, амины орон сууц бүхий хороолол энэ хугацаанд огт баригдаагүй. Хашаа байшингаа байраа солихоор газраа чөлөөлсөн иргэдээс 615 нь түрээсийн сууцанд амьдарч байгаа бол 400 иргэн гэр оронгүй, гудамжинд гарчихаад байна гэсэн юм. Мөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулсан байна.   Харин бодит байдал дээр энэ хөрөнгө юунд зарцуулагдсан нь бүрхэг. Энэ мөнгөөр 10 мянган айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр болгон өгөх боломжтой, одоо бариад гацчихсан 5000 байрны 20 хувийнх нь шугам сүлжээг нь шийдчих боломжтой гэдгийг тэрээр мөн хэллээ.  

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж 104,0 тэрбум төгрөг зарцуулчихсан хирнээ өнөөдөр ямар ч үр дүнд хүрээгүй байгаа нь үнэхээр харамсалтай байна.  Ер нь энэ хөрөнгө хаашаа яаж оров, юунд зарцуулагсан бэ гэдгийг шалгах хэрэгтэй. Иргэдэд энэ талаар  бодит мэдээлэл өгч, дахин төлөвлөлтийг цаашид яаж үргэлжлүүлэх, иргэдээ хохиролгүй болоход бид анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн саналыг  НИТХ-ын Тэргүүлэгчид хэлж байлаа.

НИТХ-ын дарга Ц.Сандуй  “2008 оноос эхлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхэлсэн. Гэр хорооллын айлууд дахин төлөвлөлтөөр газрынхаа ашиг шимийг хүртэх ёстой байсан. Гэтэл өнөөдөр энэ үйл ажиллагаанд оролцсон иргэд хохирогч болчихоод байгаа нь энэ хөтөлбөр буруу явсныг харуулж байна. Эргээд төрийн нуруун дээр энэ ачаа бууж байгаа учраас буруу шийдвэр гаргасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн иргэдийг хохирлогүй болгох, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд зарцуулсан хөрөнгийг шалгах ажлын хэсгүүдийг байгуулах хэрэгтэй” гэсэн юм.

НИТХ-ын Тэргүүлэгчид нэн тэрүүнд орон гэргүй болон 400 айлын асуудлыг шийднэ гэдгээ хэлж гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцын талаар үнэн бодит мэдээллийг иргэдэд танилцуулж, НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьтай байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлстээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Ой гутмаар юмаа. Үүнд үнэмшил суудаг ард түмэн бүр ч бөөлжис хутгамаар
2016-10-12
иргэн:
МАН улс орныг хөгжүүлэх зорилготой биш. Сонгуульд тааруулж АН.ыг гутаах зорилготой. Ёстой тагнуулд хамт явж болохгүй нөхдүүд дээ
2016-10-12
иргэн:
МАН үнэн тэнэг юмаа. Ингээд байвал хүн үнэмшнээ гэж бодсоор л... Газрын наймаа хийгээгүй юм шиг сайхан авч байнаа. Тэнэг ард түмэнд зориулсан сцёнари. Сонгууль өнгөрөхөөр таг. Мөн л хүн муутай гарууд даа
2016-10-12
Zochon:
Hudlaa yridag har be jinhen ajil ornoson joluud bsan shuu ta nar harin irenguutei zigeer ajilaa hiij bga ingiin irhediig ajilaas ni halj uldsen humuusiinh ni tsalin mongiog ni ogohgui uls tor hiij bha bizdee.Ylanguya ene hum jinhen busnuulj bga shuu
2016-10-04
Зочин:
АНын лалрууд хол очиж хуц. Улсын мөнгө шамшигдуулсан хулгайчдыг бүгдийг нь бууд! Энэ өмөөрөөд бгаа ну,нууд дандаа хамтрагчид нь л байгаа. Бүгдийг нь барьж төрийн гэсгээл хүртээ!
2016-10-04
zochin:
AN vnen yumiig bicheheer booj vheh hvmvvs ih bh yum ted iimel hvmvvs 1996ond AN garaad bas ediin zasgiig dorduulsan tvvniig martah uchirgvi AN nogoo saihanbileg bayrtsogt narchin amerk garaad yavchihsan sjvvdee
2016-10-04
сэтгүүлч:
мэдээлэлийг тэнцвэртэй ёс зүйтэй байлгахад эрхэм сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнууд анхаарах хэрэгтэй . элдэв батлагаагүй мэдээлэл тархины хордлого өгч байна. Баталгаа нотолгоогүй мэдээллийг олон нийтэд түгээж байгаа хариуцлагаа хүлээх эзэн байна уу
2016-10-04
isis:
эдийн засаг хэцүү байгаа хэдийч...нэгэнт муу нэртэй улсын хувьд хурддтай ажиллах нь дээр байсан.ингэж харлуулж зохиомол гацаа үүсгэх нь монголчуудад л хортой..сонголт байхгүй тул дараагийн сонгуульд та нар унаад нөгөөдүүл чинь л гарна
2016-10-04
Car:
Batuul chn jinhen luivarchin bina eb MAN iig ylla gej aisan uchir n ene yum bina bulhai n uhval ennesch iluu bij magad yasan tsaddaggui hanadaggu shual ve
2016-10-04
Зочин:
yu ch hiij chadahgui archaagui MAH gej hudlaa urdahaa muulahaas uur shidgui.zuger yum hiildee MAH-iinhaaaan
2016-09-18
Зочин:
Иймэрхүү тэнэг уянгын халилтай, ядарсан ард түмний амьдралыг мэдрэхээсээ илүү хоосон ярьсан тархи угаасан гаруудыг сонгосондоо үнэхээр харамсаж байна. Тал талх, грамм мах, төмс ярисаар л сонгогдсон ш дээ. Харин одоо өдөрт хоёр гурван талх , бүтэн мах, шуудай гурил, хүнсний ногоо идмээр л бна шүү дээ, манГаруудаа
2016-09-18
Зочин:
ЯДАЖ Л 100 АЙЛЫН ХЭСЭГ 4 ЖИЛИЙН ХУГАЦААНД ЯМАР БОЛСОНГ ХАР Л ДАА
2016-09-18
Зочин:
БУСДЫН ХИЙСЭН БҮТЭЭСЭНГ ХАРААР БУДАЖ ХҮМҮҮСИЙН ТАРХИЙГ УГААЖ БАЙХААХ ХИЙСЭНГ НЬ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭД ЯВААЧ. АРЧААГҮЙ АРГА ЮМ.
2016-09-18
Зочин:
Сая сонгуулийн өмнө хүмүүс хоосон хонож байна талхаа хувааж авч байна гээд шоудаж байж ядуу баагийнуудын тархийг угааж байж сонгуульд ялаад гарч ирээд л татвараа нэмнэ гээд л эхэлсэн хөгийн гарууд
2016-09-18
зочин:
МАН хүн хэлмэгдүүлэх харлуулах ажлыг аль хэдийнээсээ сайн хийгээд суртсан даа Түүхийг нь харахад дандаа л тийм
2016-09-18
Зочин:
МАН-Н 4 ЖИЛИЙН ШОУ ЭХЭЛЖ БАЙХШИВДЭЭ ӨМНӨ НЬ ЭНГЭЖИЛ БАЙСАН БАХЬ БАЙДГААРАА ЗҮГЭЭР ХЭРЭГТЭЙ ЮМ ХИЙГЭЭЧЭЭ ӨНГӨРСӨН 4 ЖИЛ ОЛОН АЙЛ ОРОН БАЙРТАЙ БОЛЖ ГУДАМЖ ТАЛБАЙ ГЭЭД ЯМАР ИХ ЮМ БОЛЖ ӨНГӨРВӨӨ
2016-09-17
Зочин:
Эд ер нь ажил хйих хүмүүс үү.Яаж АН-ын хүмүүсийг босохгүй болтол харлуулах вэ гэдэгт л толгойгоо гашилгаад бхийн.Сайн юмыг үргэлжлүүлээд хийл дээ МАЛНУУДАА.Ард түмэн орон сууцтай байж болохгүй юу аан.Ийм тэнэгүүдийг сонгосон хүмүүс одоо амаа барь даа.Би бусад шиг орон сууцанд ормоор бна
2016-09-17
Зочин:
Та нар ер нь ажил хийх бол уу? Ийм юм ярьсаар байгаад 4 жил дуусна биз.
2016-09-17
Зочин:
юм хийгээч гонгоноол байх юм
2016-09-17
Irgen:
Hulgai hiisen nuhduudiig bugdiin shalgamaar bna, yerun ardiin namiin hulganuudiig 4 jil namnasan, odoo ardchilsan namin hulganuudiig bugdiin ilchleed bariad av
2016-09-17
999:
Daxiad l urdax ymaa yriad unalaa. Ed nart xiix ym baixgvi ym baixdaa, esvel neeree yu xiixee medexgvi bgaamuu.
2016-09-16
Зочин:
Bifgii shaa
2016-09-16
готов:
дахин төлөвлөлт хийх замд нь МАН-аас байсан хороон засаг дарга нар хэт их хойрогошоож чадах чинээгээрэй саад хийсэн шүү дээ
2016-09-16
Зочин:
Залуусаа өвөгчүүдээ дагаж малтсаар толгойдоо юмгүй үлдэв дээ?та нараас олигтойхон дэвшүүлсэн санал ч байхгүй харин бөгс л ухаад байх юмм?Юу хийхээ ч мэдэхгүй улс юу хийснийг яаж мэдэх бэ??
2016-09-16
Зочин:
бид малын эмч даргатай болоод НОХОЙД аборт хийдэг болж байгаа. та бүхэн зүгээл баярлаж алга таш
2016-09-16
temuul:
yu ch gemeer yumbdee, hairan mungu geh uu aan? notloh materialaa mash sain burduuleerei dee, unendee uur hiih zuil ta nart ugaasaa baihguildee, hairan tsag hugatsaa... uur ug alga
2016-09-16
Зочин:
Oron nutgiin songuuliin daraa naad uls turjiltee zogsoovol yasan yum.
2016-09-16
zochin:
Ene tolovlolt zarim gazar sain bolsniig buu uguisgeereei .Tohilog saihan bairand amidarch bna shde
2016-09-16
Baasan:
Ene minii medehiin unen hudlaa butehgui gar bsiin daa. tur tumen nudtei gej hudlaa yum daa.
2016-09-16
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
2016-09-16
БИЧЭЭЧ:
Битгий худлаа шаа.Та нар хийх ажил арга ухаанаа олохгүй хэдэн сар болчихоод сандрахдаа л өмнө хийгдсэн ажлыг нураах тухай л болж бүтэхгүй юм ярьцгаах юм. Наадах чинь та нарын ухаан ч хүрэхгүй үр дүнтэй хийгдэж байсан ажил. Одоо та нар юу хийсэн вм. Хэдэн нохойд спириал тавьснаа л сайрхаж яриа биз дээ. .. Юу хийсэн юм...Юу хийсэн юм. Хэлээд өг дөө
2016-09-16