О.Баасанхүү гишүүний бас нэг санаачилга

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэдхэн хоногийн өмнө хуралдааны “В” танхимыг Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болгох саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Тэгвэл эрхэм гишүүн ээлжит санаачилгаа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатад хаяглажээ. Тэрбээр энэ удаа Эрдэнэт үйлдвэрийг Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болгох саналыг гаргаж, Засгийн газрыг шийдвэрлэхийг хүссэн байна.
Ю.Цэдэнбал нь Эрдэнэт үйлдвэрийг байгуулах, бүтээн байгуулалт өрнүүлэхэд түүхэн гавьяа байгуулсан учраас түүний нэрэмжит болгох нь зүйтэй хэмээн О.Баасанхүү үзжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ