Ерөнхий сайд өнөөдөр Баянгол суманд ажиллана

img

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хөдөө орон нутгийн анхны томилолт Сэлэнгэ, Дархан-Уул аймагт үргэлжилж байна. Өчигдөр Ерөнхий сайд Хонгор суманд ажиллаж, тариаланчидтай уулзсан. Энэ үеэрээ Засгийн газар хүнсний ногоо, үр тарианы борлуулалтад  анхаарч ажиллана гэдгээ тариаланчдад хэлжээ. Мөн Засгийн газар тариаланчдын хүсэлтийг үндэслэж энэ оны төсвийн тодотголд зургаан тэрбум төгрөгийн эх үүсвэрийг суулгасан. Энэ мөнгөөр үр тариа худалдан авахгүй, харин тариа худалдан авах хүмүүст санхүүгийн эх үүсвэр босгоход нь дэмжлэг үзүүлбэл борлуулалтад нөлөөлнө гэжээ.

 

Ерөнхий сайд өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал суманд ажиллана.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ДОРНОТОД ОЧОЖ ҮЗЭЭЧ ХЯТАДУУДИЙГ НУТГААС МИНЬ ГАРГААЧ ТЭД ДАВАРЧ МОНГОЛ УЛС ХЭЛИЙН ХАРУУЛАА ДОТОГШ НЬ ТАТНА ГЭХ ЮМ ЭНЭ ҮНЭН ЮМ ҮҮ ГАЗАР НУТАГАА ХЯТАДУУДАД ӨГӨХ ГЭЖ ҮҮ
2016-09-18
Hooe:
Ajil hiij baigaamuu Zailuul ? Odoohon gudamjind garah gej baij yrshig tsaashaa
2016-09-18