Концессоор гүйцэтгэсэн Монголын анхны гүүрийг нээлээ

img

 

Сэлэнгэ, Дархан-Уул аймагт орон нутгийн томилолтоор ажилласан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат есдүгээр сарын 17, 18 буюу амралтын энэ өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол суманд ажиллаж иргэдтэй уулзлаа.

 

Ерөнхий сайдыг Мандал сумын Түнхэл тосгонд ажиллах үеэр Хараа гол дээрх 72,8 урт/метр төмөр бетон гүүрийн нээлтийн ажиллагаа боллоо. Энэ ёслолын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат богино хугацаанд гүүрийн ажлыг дуусгаж хүлээлгэн өгч байгаа автозам, гүүр, барилга, эрчим хүчний “ЗМЗ” компанийн хамт олонд талархал илэрхийллээ. 

 

Энэ гүүрийн ажлыг Аж үйлдвэрийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат эхлүүлсэн. Би сая гүүрийн барилгын ажлын төсвийг 2016 төсвийн тодотголд тусгалаа. Бид Монгол Улсынхаа төлөө, орон нутгийнхаа төлөө хамтран ажиллаж, гар сэтгэл нийлэн зүтгэх ёстой юм гэж Ерөнхий сайд хэллээ.

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард ажил нь эхэлсэн Түнхэл тосгоны энэ гүүр концессын гэрээгээр гүйцэтгэсэн Монголын анхны гүүр боллоо гэдгийг “ЗМЗ” компанийн захирал хэлж байлаа.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын орон нутагт хийсэн анхны томилолт өнөөдөр өндөрлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хятадаас хэдэн цаас зээлж хийгээд 5-6 дахин нугаж тосвоос монго авч баяждаг луйвар
2017-09-28
Зочин:
BT бол концесс биш луйвар.
2017-09-28
Зочин:
Үнэн байлгүй дээ ерөнхий сайд худалаа хэлэхгүй байлгүй
2016-09-19
Зочин:
2016 оны төсөвийн тодотголд суулгасан гэсэн шүү. Хийж гүйцэтсэн улсууд нүд чихэндээ ч итгэргүй баярлаад байна шүү хэвлэлиинхэн минь.
2016-09-19
Зочин:
Энэ нөхөр хэзээ ажилдаа орох вэ зунн намаржингаа морь уяж наадам хэсэж салхинд гарч амарч тууз хайчилж шоудаад л
2016-09-19
Зочин:
xaxaxax AH hiij MAH tuuz haichilj baih shiv dee.ene ichihgui shaar yumaa.ulaih bugs nuur gej algaa ene MAH-d
2016-09-18
Batjaa:
Ehelsen duusgasan geed baigaa 2 Erdenebat 2 uulaa Zuunharaagiinx mongolchuudiin jalga dovnii uzel ni hezee ch arilahgui l dee. Tegeed l end irj neg ih buteen baiguulagchiin durd toglood yavaa yum. Heden tugrugiin zardlaar bosch bgaa yum, ediin zasgiin yamar ur ashigtai yum geed gol chuhal yumnii talaar neg ch ug baihgui. Hamgiin nutgiin Erdenebat ehluulj nutgiin Erdenebat duusgalaa gedeg show hiih ni l chuhal yum baij ldee chaavaas. Gadnii ulsiin televizeer garahgui ni saihan yum l daa. Tegvel ch ichmeer l damshig l daa. Medvedev tosgondoo yrsdag neg gol deer ochood tuuz haichlaad zogsoj baina geed neg tusuul duu. Haichlah gazartaa haichlahaas uur argagui yum bosgood daraa ni haichaa bari daa enhboldiin kukl mini
2016-09-18
zochin:
erunhii Said end ochih hereg bsan um u?! tuuz haichildag ulamjlaliig bolchij chaddaggui l um bh da. salbariin Said ochihod l hangalttai bishuu!? hyamral gej yarichaad tiishee baahan hun daguulj yavdal chiregdel boloh hereg bna u?
2016-09-18
зочин:
Хүний хийсэн ажил дээр яасан олон хүн цуглуулаав
2016-09-18
hhhhhh:
mongiig n ogoorei tegeed.shat bolgon deeree novshirdog shvv tataas neheed
2016-09-18