Хуульчдын холбооноос мэдээлэл хийнэ

img

Хууль сахиулах их сургууль дээр

 

08.00 цагт Онцгой байдлын ерөнхий газар, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулиас АНУ-ын Элчин сайдын яам, Аляскийн үндэсний гвардтай хамтран "Гамшгийн удирдлага" сургалт, дадлага сургуулийг энэ сарын 19-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Сургалтын нээлтийн ажиллагаа болно.

 

МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д

 

10:00 цагт МҮХАҮТ Бразил-Монголын Худалдааны танхимтай хамтран Монгол-Бразилын анхдугаар танилцах бизнес уулзалтыг зохион байгуулна. Уг арга хэмжээнд Бразилийн талаас дэлхийд тэргүүлэгч мах боловсруулах мөн хөрөнгө оруулалтын компани оролцох бөгөөд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах технологи, төмснөөс этанол, хог хаягдлаас био-түлш гаргаж авах зэрэг технологийг Монголд нэвтрүүлэх, хоёр орны худалдаа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа юм.

 

Үндэсний мэдээллийн төвд

 

11.00 цагт НЭМХ-ээс “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл

хийнэ.

 

Шонхор тауэрийн 12 давхарт

 

11:00 цагт Азийн оюутны сагсан бөмбөгийн АШТ-ий хэвлэлийн бага хурал болно. Хуралд Азийн оюутны АШТ-д оролцож байгаа улсуудын шигшээ багийн дасгалжуулагч, ахлагч нар болон тэмцээнийг зохион байгуулах хорооны төлөөлөгчид оролцох юм.

 

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 304 тоотод

 

11:00 цагт Монголын Хуульчдын холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурлаар Хуульчдын холбооны удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулж, Хуульчдын холбооны Их хурлыг хуралдуулах болсон талаарх мэдээллийг өгнө.

 

Их монгол оффис 4 давхар номын өргөө (дүнжингарав худалдааны төвийн баруун талд)

 

11:11 цагт “МОНГОЛ: БИЧИГ НОМЫН ӨВ” бүтээлийг танилцуулах ёслол болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ