Группийн мөнгөнд “шургалсан” намчирхал

img

2016 оны сонгуулийн дараа байгуулагдсан үнэмлэхүй ялагч МАН-ын Засгийн газар болж өгвөл хэмнэлт хийхийг хүссэн. Уг нь бол зөв бодлого. Бид хэмнэж болох бүхнээ хэмнэх л ёстой. Гэхдээ ард иргэд гэртээ идэж байгаа хоолныхоо ногоог цөөлж, хонины махаа ямааныхаар солих биш л дээ. Хүн гэртээ яаж хэмнэх нь өөрийн дур. Харин төрийн хэмжээнд өгч байгаа хавтгай халамж, зарж байгаа их мөнгөө л хасаж, танаж, хэмнэх ёстой юм.

 

Түүнийгээ эрх баригчид яг нарийн ойлгож чадахгүй байсан. Зарим гишүүд нь хэмнэлт гэхээр иргэд талхаа масло түрхэлгүй идэхийг хэлэх юм шиг ойлгоод, чуулганы танхимаас ард түмнээ загнаж ч байх шиг. Энэ мэтээр өрнөсөн хэмнэлт сүүлдээ эргэлт буцалтаар л дууссан. Гэвч ам нээснийх ганц нэг үр дүн гарч байгаа бололтой. Тухайлбал, хөдөө орон нутагт хавтгайрчихаад байсан группийн мөнгийг эмх цэгцэнд нь оруулж байгаа гэнэ.

 

Ер нь бол хөдөөд группийн мөнгийг таньдаг эмчээрээ магадлагаа бичүүлээд авдаг байдал хэрээс хэтэрчихсэн байсан. Худал хэлсэн хүнд цөөн хүн амтай жижиг сумын бүх иргэд группийн мөнгө авдаг байлаа. Хараа нь жаахан муу бол сохорчихсон мэтээр бичиг бичүүлээд л групп авна. Хөл нь жаахан доголдог бол хугараад, тасраад уначихсан, ажил хийх боломжгүй гэх мэтээр сүртэй магадлагаа таньдаг эмчээрээ бичүүлээд л төрөөс мөнгө “зулгаана”. Ингэж л халамжийг танил талаараа дамжуулж хавтгайруулж байлаа. Харин МАН-ын Засгийн газар энэ бүхнийг эмх цэгцэнд нь оруулж байгаа гэнэ ээ.

 

Маш зөв зүйтэй алхам. Харин энэ зөв ажилд нэг буруу жишиг тогтоод байна гэнэ ээ, цаана чинь. УИХ-ын гишүүд, сайд дарга нарт огт хүртээлгүй, дунд шатанд завхруулдаг заваан жишиг хаа сайгүй байгаа. Тэр дундаа суманд. Тэгвэл Засгийн газраас хавтгайрсан халамжийг халж байгаа энэ зөв бодлогыг суманд завааруулж, МАН-ын гишүүн бол эрүүл байсан ч группт оруулж байна гэнэ. Харин АН-ын хүн бол өрөөсөн хөлтэй байсан ч группийнх нь мөнгийг хасаад, намаар нь хувааж буй сурагтай. Ийм заваан намчирхалаа болиулаач ээ, нөхдүүд ээ.

 

Тэр дундаа дунд шатанд байгаа “хурган дарга” нарын хуудуутай, муйхар, тэнэглэл нь хэрээс хэтэрсэн үйлдлүүдийг хянадаг, цагддаг болмоор байна аа, гишүүд ээ. Төр засгийнхан нь хуралдаж хуралдаж, нэг шийдвэр гаргаад, зөв зүйтэй ажил хийх гэдэг. Гэтэл дунд шатандаа очоод л намчирхал, танил тал, авлига хээл хахуулын “тор”-нд орооцолдож, гацчихаад байна, тэр ажил чинь. Ерөөс бүхий л ажил дунд шатанд очиж замхардаг, балардаг жишиг улс орныг “алж” байна. Манайхан болохоор хэдэн гишүүд, сайд нартайгаа л үзээд байдаг.

 

Гэтэл завсарт нь дунд шатны зувчуулаачид чинь төрийн ажлаар тоглож гүйцлээ. Угаасаа манай улсад халамжийн хавтгайрлыг халах цаг болсон. Бүгд ядуу болох гэж оролдож, танил талаараа дамжуулж бичиг цуглуулаад, халамж авдаг. Төрөөс өгч байгаа мөнгөөр гэдсээ цатгачихаад, юу ч хийхгүй хэвтэж байдаг нөхдүүд хаа сайгүй болчихсон. Тэр дундаа суманд. Тиймээс л сум орон нутаг хөгжиж, жижиг, дунд үйлдвэрлэл урагшаа ахихгүй байна. Хаанаас, ямар халамж өгч байна, тэр болгоныг ямар нэг аргаар аваад сурчихсан баячууд хүртэл байгаа шүү дээ. Энэ бүхнийг зоригтойхон халах нь зөв.

 

Харин тэр бодлоготоо намчирхал хутгачих юм бол тэгээд л сүйрч байна гэсэн үг. АН намынх бол үгээгүй ядуу, өрөөсөн хөлтэй ч байсан халамжийг нь хасаад. МАН намынх бол өнгөтэй өөдтэй, өвчин зовлонгүй ч байсан халамжлаад явчихвал төрийн бодлого хадуурчихаж байгаагаас ялгаа юун. Эрхэм сайдууд, бодлого гаргагчид шийдвэр гаргачихаад, дараа нь дунд шатанд юу болж байгааг нэг хяначихдаг тогтол­цоотой болмоор юм даа.

 

Эх сурвалж: Mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzz:
ene chin avah hyn ni avah estoi, ed nar havtgairuulsan bish shuud gemt hereg hiij huuli zorchij baina shdee,,,,gemt hergiig hen shalgah estoi ve ???? Sergiileh,,,huuliin baiguullaga
2016-09-20
Lodoi:
Halamjiin mongi ergeed ediin zasagtaa oroj tetgej bgaa teriig bolomjtoi hun avdaggui um aa.Harin uneheer hogjliin berhsheeltei irgen avch bn yy gedegt hyanalt tavih ni zov bh
2016-09-20
zzz:
ingej huuli zorchij baigaa toriin ajiltanguudiig bygdiig ni shorond hii,,,ter barimttai hymyys ed nariig niited tanilzuulj shivshig bolgooch,,,tegeed ter shyyh zagdaa ni harna biz,,,,
2016-09-20
Зочин:
bas helgui dulii humuus ajild oldoggui huuramch sonsdoggui gj hudlaa halamj mongo abdag humuus ih bn dahiad sain shalgaj heregtei
2016-09-19
Зочин:
helgui dulii humuusiig ajild avdaggui doromjilood tsalin dooshoo avdag ym amidrah deeshee boloh bolomjgui bdag helgui dulii humuusiig ih doromjilj daramtaldag bgaa shuu
2016-09-19
Зочин:
Авах естой хумууст егех естой юмаа
2016-09-19
Зочин:
төрд байгаа намууд хамтарч л тэмцэхгүй бол та нар чинь аль аль нь ч ялгаагүй Түгжилдээд байгаа шүү дээ? нэгийгээ муулаад дээшээ гарна гэж уг нь байдаггүй л юм даа??Төр, түмэн олныхоо төлөө нэгдэж байж л дээшээ гарна даа??
2016-09-19
kkkk:
bayanolgiihon 70. 80 huvi n gruppiin mongo avdag geseen
2016-09-19
ОДОО ЯАХУУ?:
ТЭР БАЯНӨЛГИЙД БҮГД ГРУППИЙН МӨНГӨ АВДАГ Ш ДЭЭ
2016-09-19
унш:
хавтгайрсан халамжийг зогсоох нь зөвөө
2016-09-19
zzz:
ene chin avah hyn ni avah estoi, ed nar havtgairuulsan bish shuud gemt hereg hiij huuli zorchij baina shdee,,,,gemt hergiig hen shalgah estoi ve ???? Sergiileh,,,huuliin baiguullaga
зочин:
ямар тэнэг нь ийм юм бичдэг байна вэ,юм болгоныг улстөржүүлдэгээ болиочээ
2016-09-19