Яармагийн гүүрний хойд уулзвар хаалттай

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох Экспортын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй Яармагийн гүүрийн барилгын ажлын хүрээнд геологийн судалгааны ажил хийгдэж байна.
Үүнтэй холбогдуулан зарим замыг хэсэгчлэн хааж буй. Тухайлбал, маргаашийн 07.00 цаг хүртэл Яармагийн гүүрний хойд уулзвараас Хөсөг трейд ХХК-ийн уулзвар хүртэлх зам хаалттай байна. Тиймээс жолооч та бүрэн дээрх чиглэлээс бусад замыг сонгоно уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ