БЗХӨ-тэй хүмүүсийн 43.4 хувь нь 15-24 насны залуус

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 дүгээр тушаалаар жил бүрийн 9 дүгээр сарыг "Оюутны эрүүл мэндийг дэмжих сар" болгодог. Энэ жилийн хувьд "Эерэг хандлага-Эрүүл оюутан" уриан дор НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байна. Ингэхдээ их, дээд сургуулийн удирдлагуудтай нөлөөллийн уулзалт хийж, оюутны эрүүл мэндийн асуудлаар хамтран ажиллах санамж бичиг, гэрээ байгуулах аж. Мөн 5000 орчим оюутныг хамруулан өдөрлөг зохион байгуулж, “Оюутны хооллолт, БЗДХ,ХДХВ/ДОХ-аас сэргийлье, Жирэмсний хяналт” сэдвээр мэдээлэл түгээх юм байна.
2015 оны эрүүл мэндийн үзүүлэлтээс:
- 2015 онд нийт 80.434 эх амаржсаны 5.5 хувийг 20 хүртэлх насны эхчүүд эзэлж байна
- Үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 5.1 хувийг 20-иос доош, 70 хувийг 20-34 насныхан эзлэж байна.
- Өмнөх оныхтой харьцуулахад 20-иос дооших насны эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийлгэсэн түвшин 1.5 хувиар буурсан байна
- Бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөгсдийн 43.4 хувь нь 15-24 насны залуус байна
- 2015 онд зам тээврийн ослын 45,161 тохиолдол бүртгэгдэж, 91,6% нь Улаанбаатар хотод гарсан. Нас баралтын 72% нь эрэгтэйчүүд, насны хувьд 18-34 насны залуус 36%-ийг эзэлж байна.
2015-2016 оны хичээлийн жилд 181 их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд нийт 205.301 оюутан суралцаж байна. Суралцагчдын 46 хувийг эрэгтэй, 54 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ