Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаантай.
Засгийн газрын хуралдаанаар Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай, Нэрэмжит болгох тухай, Монгол Улсын 2017 оны төсвийн төсөл, Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Мөн "бусад асуудал"-д яам, агентлагийн дарга нарын томилогоо хийгдэх аж. Ямартай ч ХЗДХЯ, ХНХЯ, Ууул уурхайн яам, ХХААХҮЯ, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нарыг өнөөдрийн хуралдаанаар томилох сурагтай.
Н.Энх
Уншиж байна |