Өнөөдөр Олон улсын Энх тайвны өдөр тохиож байна. Жил бүрийн энэ өдрийг Монгол дахь шашны төлөөлөл тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил 16 дахь удаагаа иргэд, НҮБ-ын Суурин Зохицуулагчийн Газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн Зөвлөлийн дэмжлэгтэй тэмдэглэн өнгөрүүллээ.
Шашны төлөөллүүд Дашчойлин хийд дээр энхийн хонх цохих үйл ажиллагааг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Эл арга хэмжээнд Зүүн хүрээ Дашчойлин хий, Монгол дахь Католик сүм, Тайланд улсын бага хөлгөний бясалгалын төв, Монголын мусульманы нийгэмлэгийн холбоо, Хинду шашны индия клуб зэрэг шашны байгууллагын төлөөлөл оролцов.
Мөн энэхүү өдөртэй холбогдуулан Юнескогийн ерөнхий захирал Ирина Бокова улс, орнуудад захидал илгээжээ. Тус захидалд хүн төрөлхтөн, эх дэлхийд түгшүүртэй цаг үе тулгараад байгааг онцолсон байна.
Г.Тэгшсүрэн
Уншиж байна |