Иргэдийн хохирлыг барагдуулж эхэлжээ

Өнгөрсөн наймдугаар сарын 4-ний өдөр Бээжин-Эрээн чиглэлийн “Есөн луу” компанийн зорчигч тээврийн автобус Ша Хуа Юань суурины ойролцоо шатсан. Тус автобусанд нийт 37 монгол иргэн зорчиж явсан бөгөөд иргэдийн амь нас, эрүүл мэнд хохироогүй, зарим ачаа, бичиг баримт галд өртсөн юм.
Тэгвэл “Есөн луу” компани иргэдийн хохирлыг барагдуулж эхэлжээ. Энэ сарын 20-ны байдлаар нийт 21 иргэний хохирлыг барагдуулсан байна.
Одоогийн байдлаар даатгалын компаниас хохирлыг барагдуулахаар нийт 30 иргэний мөнгийг шилжүүлсэн бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Эрээн дэх Консулын газрын зүгээс үлдсэн зургаан иргэний мөнгийг шилжүүлэн авах асуудлыг шуурхайлах чиглэлээр ажиллаж байна. Мөн тус автобусанд зорчоогүй, зөвхөн ачаагаа тээвэрлүүлж байсан нэг иргэний хохирлыг шийдүүлэхээр дээрх компанитай ярилцаж байгаа аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ