Ж.Ганбаатар гишүүн амлалтаа биелүүлж эхэллээ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар сонгуулийн амлалтаа биелүүлж эхэлжээ. Тэрбээр Баянгол дүүргийн иргэдийн сонголтоор УИХ-ын гишүүн болсон. Тэгвэл эрхэм гишүүн сонгогчдынхоо хүсэлтийн дагуу нэгэн томоохон ажлыг хийхээр болжээ.
Тэрбээр Баянгол дүүргийн 9, 10 дугаар хорооны дунд байх шороон замыг өөрийн хөрөнгөөр асфальтан хучилттай шинэ зам болгохоор шийджээ. Нийт 1.4 километр авто замыг өөрийн хөрөнгөөр барих юм байна. Мөн явган хүний зам, гэрэлтүүлгийг ч орхигдуулахгүй гэдгээ Ж.Ганбаатар гишүүн дуулгажээ.
Тус замын зураг төсөл, зөвшөөрөл бэлэн болсон бөгөөд ирэх хавраас зам барилгын ажлыг эхлүүлж, богино хугацаанд чанартай зам тавина гэдгээ гишүүн сонгогч олондоо амалсан байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ