А.Гантулгын асуудлаар дахин хэвлэлд хандана

09:00 цагт: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас зохион байгуулж буй "Кансат-2016" сонирхогчийн хиймэл дагуул бүтээж, хөөргөх олон улсын тэмцээн нийслэлийн Налайх дүүргийн нисэхийн цэргийн ангийн дэргэд эхэлнэ. Утас: 88089686
09.30 цагт Пума империал зочид буудалд “ЗСБНХУ /ОХУ/-ын ШУА-ийн Монголын палеонтологийн экспедицийн 70 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.
10:00 цагт: НИТХ-ын II хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. Хурлаар НИТХ-ын хороод, дэд хороодыг байгуулж, бүрэлдэхүүнийг батлах тухай хэлэлцэнэ. Холбогдох утас: 7012-3470
10:00 цагт: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй ТББ-уудтай гэр бүлийн хөгжил, тулгамдсан асуудлуудын талаар санал солилцох ажлын уулзалтыг Монголын Хүүхдийн ордоны Бага танхимд зохион байгуулах гэж байна. УТАС: 99146001
11:00 цагт: Хан-Уул дүүргийн АН-ын байранд хэвлэлийн бага хурал зарлаж ТОСК-ийн дарга асан А.Гантулгыг дүүргийн сонгуулийн хорооноос Орон нутгийн сонгуульд оролцуулахгүй болсон талаар болон захиргааны хэргийн шүүхэд ямар шалтгаанаар хоёр удаа хандаж байгаа талаараа мэдээлэл хийх юм байна.
12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Дэлхийн эм зүйчдийн өдөрт зориулж “Эм” холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.
14:00 цагт: Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах талаар ЭМЯ-наас хэрэгжүүлэх хөтөлбөрийг танилцуулж, санал авах, нийгмийн түншлэлийг өргөжүүлэх, салбарын ажилчдын захиалга баримт бичгийг Эрүүл мэндийн сайдад гардуулах зорилготой зөвлөлдөх уулзалт МҮЭСТО-нд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ