Хүний наймаачид шүүгдэнэ

img

 БНХАУ-руу хууран мэхлэх замаар монголчуудыгаа аваачин  худалдсан Г.Батдэлгэр нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийг ирэх  пүрэв гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж буй юм.  Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 2-15 жил хүртэл хорих ялаар шийтгэх аж. Хурлыг шүүгч М.Алдар даргалж, ерөнхий шүүгчээр Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Б.Тогоохүү, Н.Энэбиш, А.Цэлмэг, Л.Данзанноров, Ё.Өнөрбаяр нар оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shudraga xatuu yallax xeregtei shuugchded amjilt xvsie ...tsaashid axij garaxgui boltol n bid buxnii ur xuuxduud amar amgalan baix boltugai mongolchuud aa...
2012-01-09
nar:
сайн байна уу
2012-01-09